Нийтлэгдсэн 2020-02-23

Ээлжийн ажилчдыг өглөө, өдөрт хүргэж үйлчилнэ

Нийслэлийн Онцгой байдлын комиссын 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлэх нь шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх ажилд эрсдэл учруулах магадлалтай хэмээн үзэж, хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэлх өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэр гаргасан.

Үүнтэй уялдуулан онцгой чиг үүрэгтэй ажилладаг ИНЕГ болон Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа алба, салбаруудын ээлжийн ажилчид, харуул хамгаалалтын ажилчдыг амралтын өдрийн хуваарийн дагуу 4 чиглэлээр өглөө, өдөр авч, хүргэж өгч үйлчлэхээр боллоо. Нийслэлийн Онцгой комиссын гаргасан шийдвэр цуцлагдсаны дараа буюу 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн иргэний нисэхийн салбарын ажилчдын унаа ердийн цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper