Нийтлэгдсэн 2020-02-27

2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРӨӨС 03 ДУГААР САРЫН 02-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 24, 25, 27, 29, 01-нд үүлэрхэг. Цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 26, 28-нд зүүн өмнөөс 7-10м/с, 27, 29, 01-нд баруун хойноос 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Нийт хугацаанд шөнөдөө 22-24 градус, өдөртөө  6-8 градус хүйтэн.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

24-нд Арвайхээр, Мандалговь, 25-нд Мандалговь, Баруун-Урт, 29-нд Гурвансайхан, Ханбумбат, Баруун-Урт, 01-нд Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад сул болон дунд хүчтэй мөстөлт ажиглагдана. 24-нд Өндөрхаан, Чойбалсан, 26-нд Өлгий, Дэглий-цагаан, Доной, Тосонцэнгэл, Алтай, Мөрөн, Арвайхээр, 27-28 бүх нисэх буудлуудад, 01-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Арвайхээр, Булган, Чингис хаан, Мандалговь, Гурвансайхан, Овоот, Тавантолгой, Ханбумбат нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24-нд Дорнод, 26-нд Алтай, Баян, Мөрөн, 27, 28-нд бүх секторуудад, 29-нд Алтай, Баян, Говь,  01-нд Мөрөн, Төв, Говь секторуудад дунд болон хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.02.24

2020 оны 02 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 02-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

/ Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ /

Хур тунадас: 24, 25, 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 29-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 25-нд болон 3 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар,  26, 28-нд ихэнх нутгаар, 27, 29-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: 25-нд зүүн хагаст, 27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч өдөртөө говийн бүсийн өмнөд хэсэг, цасгүй байгаа нутгаар +3…+8 градус хүрч дулаарна.

УЦУОСМХ

2020.02.24

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2020 оны 02 сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 сарын 24-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд 2-4м/с, түр зуур 10м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга II/19-ны өдөр 15010 м/с хүрсэн.

Үзэгдэл: II/17,18,19,21,22,23-нд хяруу, II/17,18,19,22,23,24-нд, утаа,II/20,21,24-нд цас, II/20-нд цасан явган шуурга, II/20-нд орон шуурга, II/21-нд хялмаа тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга: 02 сарын 23-нд -1.4 градус хүйтэн

Агаарын температурын хамгийн бага утга: 02 сарын 22-нд  -28.8  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 02 сарын 23-нд  8.9  градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга:  02сарын 22-нд -29.1 градус хүйтэн байв.

Хур тунадасны хэмжээ 02сарын 20-нд 2,8мм, 02сарын 21,24-нд 0,0мм цас орсон,

Алсын барааны харагдацын бага утга:  02 сарын 19-нд 2000NW 3000SE SN

METAR-ын тоо: 347

2020 оны 02 дүгээр сарын 17-ны 08 цагаас 2 дугаар сарын 24-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Дундговийн зарим газраар 0.0-8.0 мм цас орсноос хамгийн их нь Дорнодын Халхгол, Завханы Алдархаан 8.0 мм, Увсын Түргэн, Завханы Улиастай, Цагаанхайрхан, Идэр, Яруу, Ургамал, Төв аймгийн Борнуурд 4.0-7.0 мм, бусад нутгаар 0.0-3.0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын  нутаг, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн, Дундговийн зарим хэсгээр 1,0-33.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчин, Завханы Тосонцэнгэл, Баянтэст 31-33 см, Завханы Улиастайд 28см, Увсын Улаангом, Баруунтуруун, Хөвсгөлийн Жаргаланд 22-24см, Увсын Тэс, Завханы Нөмрөг, Цэцэн-Уул, Отгон, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Чандагат, Рашаант, Төв аймгийн Алтанбулаг, Хэнтийн Дадал, Баян-Овоо, Биндэрд 10-15 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: 22-23-нд ихэнх нутгаар хүйтний эрч нилээд суларч өдөртөө  Увс болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11…-17 градус, Хангай, Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-10 градус, Алтайн өвөр говь, говийн нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар  +5…+12 градус,  бусад нутгаар +4 …-2 градус хүйтэн байв. Бусад хугацаанд бага зэрэг хүйтэрсэн байна.

Агаарын хамгийн бага температур: 17, 18-нд хүйтэрч шөнөдөө Увс болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33…-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын хөндийгөөр -26…-32 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12…-18 градус, бусад нутгаар -19…-25 градус хүйтэн хоносон байна. Бусад хугацаанд хүйтний эрч сулрав.

Cалхи: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-19-ны өдрүүдэд Алтайн салбар уулс болон говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 15-21 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурав.

Улаанбаатар хот орчмоор: 19, 20-нд 0,0-2,6 мм цас орж, салхи 7-12 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурав. Бусад хугацаанд цас ороогүй, цаг агаар тогтуун байв. 21,22-нд хүйтний эрч эрс суларч өдөртөө +5…+7 градус хүрч дулаарлаа. Бусад хугацаанд хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -20…-22 градус хүйтэн хоносон байна.

2020 оны 2 дугаар сарын 24-нөөс 3 дугаар сарын 2-н  хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25,28-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд үүлэрхэг.

Салхи: гол төлөв баруунаас 4-9м/с. 25, 28-ны өдрүүдэд 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25,28-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: Нийт хугацаанд баруунаас 3-6 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 25-27 градус өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай үзэгдэл: Ихэнх хугацаанд аэродром орчимд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 28-нд үүлшинэ. Ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. цас орохгүй.

Салхи: 28-нд баруун, баруун өмнөөс 8-11м/с, бусад хугацаанд баруун, баруун хойноос 4-7м/с.

Температур: Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байх төлөвтэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24, 25, 26, 28-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:  24, 25, 26, 28-нд баруун, баруун өмнөөс  4-7м/с, түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд  тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 16-18 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн, 29-нөөс хүйтэрч шөнөдөө 20-22 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 24, 25, 26, 28-нд  дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

 “Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24, 25, 26, 29-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 24-нд зүүнээс, 26, 27, 01-нд баруунаас 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24, 29-нд сул хүчтэй мөстөлттэй, 26, 27, 28, 01-ний өдрүүдэд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24, 28-нд үүлшинэ. Цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Баруунаас 6-9м/с.

Температур: Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус хүйтэн, 29-нөөс хүйтэрч шөнөдөө 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24, 28-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24, 25, 02-нд үүлшинэ, бусад хугацаанд багавтар үүлтэй, 24-нд цас орно.

Салхи: 27-нд баруунаас 6-9м/с, бусад хугацаанд баруунаас 3-6м/с.

Агаарын температур: шөнөдөө 8-10 градус, өдөртөө 0-2 градус дулаан 29-нөөс хүйтэрч шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24, 2-нд сул хүчтэй сэгсрэлттэй.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд үүлэрхэг. 24, 28-нд бага зэргийн цас орно.

Салхи: 24, 26-нд болон хугацааны сүүлээр өдөртөө баруунаас 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Шөнөдөө 19-22 градус, өдөртөө 6-9 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24, 26-нд болон хугацааны сүүлээр дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  24, 25, 27, 29, 3 сарын 1-нд цас орно. Бусад хугацаанд  солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 3-6м/с, 27, 29, 3 сарын 1-нд түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ.

Температур: 24, 29-нд шөнөдөө 13-15 градус, бусад   хугацаанд 17-19 градус, өдөртөө ихэнх хугацаанд 6-8 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27, 29, 3 сарын 1-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Ихэнх хугацаанд үүлэрхэг. 24,25,29-нд бага зэргийн цас орно.

Салхи: 26,29-нд баруун хойноос 7-10 м/с, зарим үед түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-7 м/с.

Агаарын температур: 25,29-нд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26, 29-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 28-нд үүлэрхэг цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: 27, 28-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд баруунаас 3-6м/с.

Температур: 25, 26-нд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 4-6 градус, бусад хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:  28-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 24, 25-нд үүлшинэ, цас орохгүй. 27-нд, 3 дугаар сарын 1,2-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 24, 28-нд, зүүн хойноос 7-10 м/с, зарим үед түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. 25,26-нд зүүн өмнөөс 5-8 м/с. 27,29-нд баруун хойноос 6-9 м/с, 3-р дугаар сарын 1,2-нд баруун хойноос 8-11 м/с.

Температур: 25-нд хүйтэрч шөнөдөө 24-26 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 24, 28-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Баруун-Урт нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 27-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Нийт хугацаанд баруунаас 5-8 м/с. 24, 25, 28-нд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 24, 25, 28-нд  дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 29, 01-нд Үүлшинэ Цас орно. Бусад хугацаанд Солигдмол үүлтэй цас орохгүй.

Салхи: 26, 29- нд салхи баруун хойноос 11-14 м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 6-9 м/с.

Температур: 28, 01-нд шөнөдөө 17-19 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй

Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25, 27-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун өмнөөс 5-8 м/с, 25, 27-29-нд баруун хойноос 13-15 м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 24-29-нд 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. 03 дугаар сарын 01-нээс бага зэрэг хүйтэрч шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27, 29-нд өрөвхийлөлттэй.

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 29-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 25, 26-нд зүүн хойноос, 27, 28, 01-нд баруун хойноос, 29-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10 м/с, 25, 27, 01-ний өдрүүдэд 13-15м/с хүрч ширүүснэ.

Температур: Нийт хугацаанд шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд хүчтэй мөстөлт,  27-28, 01-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

“Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 29-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 25, 26-нд зүүн хойноос, 27, 28, 01-нд баруун хойноос, 29-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10 м/с, 25, 27, 01-ний өдрүүдэд 13-15м/с хүрч ширүүснэ.

Температур: Нийт хугацаанд шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд хүчтэй мөстөлт,  27-28, 01-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

“Тавантолгой” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 29-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 25, 26-нд зүүн хойноос, 27, 28, 01-нд баруун хойноос, 29-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 7-10 м/с, 25, 27, 01-ний өдрүүдэд 13-15м/с хүрч ширүүснэ.

Температур: Нийт хугацаанд шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 1-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29-нд дунд хүчтэй мөстөлт,  27-28, 01-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.

Хөшигийн хөндий дэх нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 28-наас бусад өдрүүдэд бага зэргийн цас орно.

Салхи:  Ихэнх хугацаанд салхи баруун хойноос 6-9 м/с. Зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Сэгсрэлт, мөстөлт: Ихэнх хугацаанд сул хүчтэй сэгсрэлт, мөстөлтэй. 25, 26-нөөс дунд хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлтэй

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2020.02.27

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2020.02.24-03.02

Үзэгдэл:  27-нд Булган, Чингис хаан, Хөшигийн хөндий, Өндөрхаан, Баруун-Урт, Гурвансайхан, 28-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Алтай, Мөрөн, Чойбалсан, 29-нд Тосонцэнгэл, Булган, Чингис хаан, Хөшигийн хөндий, Арвайхээр, Мандалговь, Ханбумбат, Овоот, Тавантолгой, 1-нд Булган, Хөшигийн хөндий, Өндөрхаан, Мандалговь, 2-нд Баянхонгор, Хөшигийн хөндий, Өндөрхаан нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэргийн цас орно.

Салхи: 27-нд Чойбалсан, Ханбумбат, Овоот, Тавантолгойд баруун хойноос,  28-нд  Ховдод баруун өмнөөс, Чингис хаанд зүүн өмнөөс, Чойбалсан, Ханбумбат, Овоот, Тавантолгойд баруун хойноос, Өндөрхаанд зүүн хойноос 7-10м/с, 29-нд Мандалговьд баруун хойноос 11-14м/с, Ханбумбат, Овоот, Тавантолгойд баруун өмнөөс баруун хойш эргэж, 1-нд  Ханбумбат, Овоот, Тавантолгойд баруун хойноос 7-10м/с салхитай байна.

27-нд Булган, Гурвансайхан, Ханбумбат, Овоот, Тавантолгой,  28-нд Өлгий, Доной, Өндөрхаан, Баруун-Урт, Гурвансайхан, 29-нд Булган, Гурвансайхан,  1-нд Булган, Ханбумбат, Овоот, Тавантолгой нисэх буудлуудад үе үе 12-14м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Температур:

Дэглий цагаан, Тосоцэнгэл нисэх буудлуудад шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Чингис хаан нисэх буудалд шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Ховд, Мөрөн, Булган, Өндөрхаан, Баруун-Урт, Хөшигийн хөндий нисэх буудлуудад шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Доной, Мандалговь, нисэх буудлуудад шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн,

Өлгий, Алтай, Арвайхээр нисэх буудлуудад шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Баянхонгор, Гурвансайхан, Ханбумбат, Овоот, Тавантолгой  нисэх буудлуудад шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна.

28-нд Мандалговьд, 29-нд Булган, Арвайхээр, 29-нөөс Доной, Алтай, Баянхонгор, 1-нээс Гурвансайхан, Мандалговь нисэх буудлуудад бага зэрэг хүйтрэх төлөвтэй байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper