COVID-19-ийн үед ИНЕГ-ын ажилтнууд онлайнаар ажил үүргээ гүйцэтгэх шийдвэр гарсан тохиолдолд байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, баримт бичгүүдийг боловсруулж тараах, мэдээллийг хурдан шуурхай солилцох зорилгоор Мэдээллийн технологи, инновацийн алба (МТИА)-аас ИНЕГ-ын Google Drive онлайн файлын санг үүсгэн ажиллаж байна.
Энэхүү онлайн share орчныг дараах хэлбэрээр ажиллуулна. Үүнд:
- МТИА-ны систем админаас алба, нэгж бүрээс томилогдсон админд нэвтрэх эрх өгнө;
- Алба, нэгжээс томилогдсон админ нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
- Өөрийн ажилтнуудад эрх үүсгэх, ажилтан нэмэх, хасах, дотоод эрхийг хуваарилах;
- Gmail хаяггүй ажилтнуудад нээж өгөх;
- Нэгжийг төлөөлж бусад нэгж рүү баримт бичиг явуулах, хүлээн авах;
- Google Drive орчинд ажиллах заавраар ажилтнуудыг хангах.
- ИНЕГ-ын Google Drive орчинд ажиллах админ эрх авах, тохируулга хийлгэх, заавар зөвлөмж авах тохиолдолд МТИА-ны системийн админ У. Баярбаттай 99051852 утсаар холбогдоно.
Google Drive ашиглах зааврыг энд дарж үзнэ үү.