Нийтлэгдсэн 2020-03-10

УОК-ын шийдвэр гартал орон нутгийн нислэгүүдийг хязгаарлана

Монгол Улсад COVID-19 вирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан ИНЕГ-ын Даргын ээлжит бус шуурхай зөвлөгөөн өнөө өглөө хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргалаа.

Шуурхай зөвлөгөөнөөс Улсын онцгой комиссоос холбогдох шийдвэр гартал орон нутгийн нислэгүүдийг хязгаарлах, энэ талаар агаарын тээвэрлэгч нарт албан бичгээр мэдэгдэх, орон нутаг, олон улсын нислэгийг цаашид хэрхэн зохицуулах талаар судлан санал танилцуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.

ИНЕГ-ын харьяа алба, салбаруудын ажлын байранд бүх ажилтнуудын халууныг хэмжин нэвтрүүлэх, амны хаалтгүй ажилтан болон иргэдийг ажлын байранд нэвтрүүлэхгүй байх чиглэлийг өгч, ажилтнуудад тогтмол амны хаалт зүүх, биеийн халууныг шалгах, ажлын байрны ариун цэврийг сахих, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах талаар анхааруулга, зөвлөмж өглөө.

Түүнчлэн COVID-19 вирус илэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас тогтоосон дэглэм, журам, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комисс, Засгийн газар болон холбогдох албан ёсны эх сурвалжаас гаргасан мэдээ, мэдээллээс бусад албан бус эх сурвалжтай мэдээ, мэдээллийг тарааж, түгээхгүй байхыг харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper