Нийтлэгдсэн 2020-03-13

ӨНӨӨДРӨӨС АЖЛЫН ТУСГАЙ ГОРИМД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Засгийн газрын 2020 оны “Шинэ короновирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх, зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, “Бэлэн байдлын зэрэгт шилжих тухай” 62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны “Иргэд зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 6 дугаар тогтоол болон холбогдох хуулиудын зарим заалтыг үндэслэн  энэ сарын 13-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл зарим ажилтныг ажлын тусгай горимд шилжүүлэн  ажиллах тухай ИНЕГ-ын даргын А/156 тоот тушаал гарлаа.

Ингэснээр ИНЕГ, түүний харьяа алба, салбар нэгжүүдэд ажиллаж буй жирэмсэн болон 0-12 хүртэл насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, 50-аас дээш настай эмэгтэй болон 55-аас дээш насны эрэгтэй ажилтнуудыг хамруулан ажлын тусгай горимд шилжүүлж байна. Тодруулбал, өдрийн найман цагаар ажилладаг жирэмсэн болон 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй ажилтнууд зайнаас ажиллах, 50-аас дээш насны эмэгтэй, 55-аас дээш насны эрэгтэй ажилтнууд, мөн суурь өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг ажилтнууд богиносгосон цагаар буюу 10:00-16:00 цаг хүртэл ажиллахаар болж байна.

Тусгай горимд шилжин ажиллах ажилтнуудын ажлын цаг, ажил үүргийн хуваарьт зохицуулалт хийж нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг шууд харьяалан удирдах нэгжийн дарга нарт мөн үүрэг болгов. Түүнчлэн ажлын тусгай горимоор ажиллаж байгаа ажилтнуудын цалин, хөлсийг “Ажлын тусгай горимоор ажиллах хурам”-д заасны дагуу тооцож олгохыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нямсүрэн, Иргэний  нисэхийн үндэсний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Дэд дарга Ё.Эрдэнэбат нарт даалгалаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper