Байгууллагын нэр: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Ажлын байрны нэр: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын нийт ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагаар хангах, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангаж ажиллах
Мэдлэг боловсрол: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Мэргэжил:
- Инженер,
- Эрх зүйч,
- Үйлдвэрлэлийн менежмент
Ажлын туршлага: Улсад 5-аас доошгүй жил ажилласан байх. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Мэргэшил:
ХАБЭА-н чиглэлээр мэргэжлийн болон тусгай сургалтад хамрагдсан байх
Чадвар:
- Хөдөлмөрийн хууль, ХАБЭА-н тухай хууль болон холбогдох хууль, дүрэм, журмын талаар мэдлэгтэй;
- ХАБЭА-н сургалтыг бие даан зохион байгуулах чадвартай
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
- Эрсдлийн менежментийн төлөвлөлтийг хийх чадвартай;
- Баримт бичиг боловсруулах чадвартай;
- Бие даан ажиллах;
- Удирдан зохион байгуулах;
- Шийдвэр гаргах;
- Төлөвлөх, зохион байгуулах;
- Багаар ажиллах ур чадвартай;
- Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг бүрэн ашиглаж чаддаг байх
- Баримт бичиг, албан бичгийг дүрмийн дагуу үг үсгийн болон утга найруулгын алдаагүй боловсруулах чадвартай байх
Тусгай шаардлага
- Илүү цагаар ажиллах боломжтой байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /2020 онд батлагдсан шинэчилсэн маягтын дагуу/
- Боловсролын дипломын хуулбар
- ХАБЭА-н чиглэлээр сургалтад хамрагдсан үнэмлэхний хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт /одоо ажиллаж байгаа тохиолдолд/
- Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл
Материал хүлээн авах газар: Иргэний нисэхийн үндэсний төвийн байр 2 давхарт 217 тоот өрөө,
Харилцах утас: 11-285508
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цаг хүртэл
Байгууллагын байршил: Хан-Уул дүүрэг, 21-р хороо,Иргэний нисэхийн үндэсний төв