Нийтлэгдсэн 2020-03-20

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Байгууллагын нэр:  ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

  1. Ажлын байрны нэр: БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудын хөгжлийн хэтийн төлөв, стратегийг тодорхойлох, нисэх буудлуудын үйл ажиллагааг олон улсын жишиг, стандарт шаардлагын түвшинд нийцүүлж, мэргэжлийн удирдлага зохион байгуулалт, бодлогын чиглэлээр хангах,

Боловсрол: Дээд, Магистр

Мэргэжил: Иргэний нисэхийн үндсэн мэргэжил

Ажлын туршлага:    Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан байх. Удирдах албан тушаалд 2-оос дээш жил ажилласан байх,

Тусгай шаардлага: Нисэх буудлын менежмент, Иргэний нисэхийн менежмент, Аэродромын инженер, Иргэний нисэхийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Чадвар:

  • ИКАО-ын албан ёсны аль нэг хэлний мэргэжлийн түвшний мэдлэгтэй байх,
  • Бодлого боловсруулах, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах,
  • Төсөл, хөтөлбөр боловсруулахад эдийн засгийн тооцоо, судалгаа хийх, мэргэжлийн удирдамж, чиглэлээр хангах,
  1. Ажлын байрны нэр: ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Өдөр тутмын дотоод ажлыг зохион байгуулах, эрхэлсэн ажлын хүрээнд удирдлагыг мэдээллээр хангах, төлөвлөгөө, тайлан боловсруулах, нэгтгэх, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих,

Боловсрол: Дээд, бакалавр

Мэргэжил: Хүний нөөцийн менежер, эрх зүйч, бусад

Ажлын туршлага: Улсад 2-оос доошгүй жил ажилласан байх. Архив, албан хэрэг хөтлөлт, дотоод аудит, мэдээллийн технологи чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Чадвар:

  • Асуудлыг бүтээлчээр богино хугацаанд шийдвэрлэх,
  • Эерэг хандлагатай, хамт олныг зохион байгуулах чадвартай,
  • Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх,
  1. Ажлын байрны нэр: ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль, стандартын дагуу хөтлөх, тайлагнах, танилцуулах

Боловсрол: Дээд, Бакалавр

Мэргэжил: Нягтлан бодогч

Ажлын туршлага:    Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх. Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно.

Чадвар:

  • Санхүүгийн программ дээр ажиллах,
  • Санхүүгийн тооцоолол, дүн шинжилгээ хийх,

Ажил горилогчдод тавигдах ерөнхий шаардлага:

  • Нууц хадгалах,
  • Багаар ажиллах, хариуцлага хүлээх,
  • Ёс зүйн хэм хэмжээг сахих,
  • Илүү цагаар ажиллах,
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх,

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/
  • Боловсролын дипломын хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Нийгмийн даатгалын даатгалын дэвтрийн хуулбар
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/

Материал хүлээн авах: 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 3 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл hr@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1-р шатны /анкетын/ шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдож, 2-р шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.

Сонгон шалгаруулалт явагдах хугацаа: 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл явагдана.

Харилцах утас: 71-285508

Байгууллагын байршил:  Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Иргэний нисэхийн үндэсний төв

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper