Монгол Улсад шинэ төрлийн коронавирусын халдвар илэрч, ИНЕГ болон ИНҮТ-ийн газар, албадууд ажлын тусгай горимд шилжсэнтэй холбогдуулан ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газар/АНҮГ/ өнөөдрийн Үйлдвэрлэлийн шуурхай хуралдаанаа онлайн хэлбэрээр хийлээ.
АНҮГ-ын хэмжээнд видео конференц болон конференц мессенжер/Google Hangouts/, Файл, баримт бичиг боловсруулах, өөрчлөлт оруулах, солилцох/Google Drive/, ажилтнууд хоорондын албан мессенжер/Google Chat/ зэрэгт Google платформыг ашиглаж байгаа.
АНҮГ, Мэдээллийн технологи, инновацийн албанаас ИНЕГ-ын хэмжээнд үүлэн технологийн платформыг ашиглах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд энэ нь тус тусдаа олон аппликейшн шаардлагагүй, нэгдсэн шийдэлтэй учир ашиглахад хялбар, файлуудад хэн, хэзээ, хэрхэн өөрчлөлт оруулсан нь бүртгэгдэх учраас мөшгих боломжтой, үүлэн орчинд мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангасан, gmail хаяг нээсэн бүх хүн үнэгүй ашиглах боломжтой, 1 хүн 15 GB-ийн Google Drive үнэгүй storage, компьютер, таблойд, гар утас гэх мэт бүх төрлийн төхөөрөмжөөс хүссэн үедээ, хүссэн газраасаа ашигладаг давуу талуудтай юм.
Хурлыг АНҮГ-ын дарга П. Мөнхжаргал удирдаж, дэд дарга, ерөнхий менежер, менежер, НХҮА, ХНАА, НМҮА, НЖБА, ОХЗЛ, НУТА, МТИА-ны удирдлагууд оролцлоо.