Нийтлэгдсэн 2020-03-30

ИНЕГ-ын ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ

Иргэний нисэхийн салбарын ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн барилгын ажил өнөөдөр эхэллээ.

БСШУЯ-наас баталсан жишиг зургийн дагуу 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга байхаар төлөвлөж, зураг төслийг нь гаргасан тус цэцэрлэгийг тоглоомын талбай, ногоон байгууламж, гадна талбайн иж бүрэн тохижилттой нь барьж байгуулах юм. Хүүхдийн цэцэрлэгийн барилгыг “Дүрт уул” ХХК барьж гүйцэтгэн 08 дугаар сарын 15 гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

ИНЕГ-аас нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буй өнөө жил салбарынхаа ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг  шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь энэхүү өөрийн эзэмшлийн талбайдаа барьж буй хүүхдийн цэцэрлэгийн барилга бөгөөд удахгүй усан бассейн бүхий иж бүрэн спорт цогцолбор барих бэлтгэл ажлыг хангаад байна.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper