Засгийн газрын 2020 оны “Шинэ короновирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх, зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, “Бэлэн байдлын зэрэгт шилжих тухай” 62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны “Иргэд зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 6 дугаар тогтоол болон холбогдох хуулиудын зарим заалтыг үндэслэн ажлын тусгай горимд шилжин ажиллах тухай ИНЕГ-ын даргын А/156 тоот тушаалын хугацаа дөрөвдүгээр сарын 31 хүртэл нэг сараар сунгагдлаа.
Ингэснээр ИНЕГ, түүний харьяа алба, салбар нэгжүүдэд ажиллаж буй жирэмсэн болон 0-12 хүртэл насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, 50-аас дээш настай эмэгтэй болон 55-аас дээш насны эрэгтэй ажилтнуудыг хамруулан ажлын тусгай горимд шилжүүлж ажиллах нь хэвээрээ мөрдөгдөж байна. Тодруулбал, өдрийн найман цагаар ажилладаг жирэмсэн болон 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй ажилтнууд зайнаас ажиллах, 50-аас дээш насны эмэгтэй, 55-аас дээш насны эрэгтэй ажилтнууд, мөн суурь өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг ажилтнууд богиносгосон цагаар буюу 10:00-16:00 цаг хүртэл ажиллана.