Нийтлэгдсэн 2023-07-27

Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба

[vc_row][vc_column 0=””][vc_column_text]Зорилго: Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд аюулгүй ажиллагааны удирдлагыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, Иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн боловсон хүчнийг үнэмлэхжүүлэх, гэрчилгээжсэн байгууллагуудын аюулгүй ажиллагааны тогтолцооны хэрэгжилтэд хяналт тавих, иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд нисэхийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа эсэхэд чиглэсэн мэргэжлийн хяналт, зохицуулалтыг гүйцэтгэнэ.

Эрх зүйн орчин: Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц,  Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомж, ОУИНБ-аас гаргасан практик зөвлөмж, ИНБД, нисэхийн стандарт шаардлага,  ИНЕГ-ын даргын тушаал, журам, зааврууд.

 Үйл ажиллагаа: Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулах бөгөөд үндсэн хэрэглэгч нь иргэний нисэхийн багц дүрмийн дагуу үйл ажиллагаа эрхлэх агаарын тээврийн компаниуд, иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч  байгууллагууд байна. Дараах чиглэлийн дагуу хяналт, шалгалт хийнэ. Үүнд:

  • Агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх,
  • гэрчилгээг түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгох,
  • нислэгийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих,
  • аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх
  • зөвлөмж, шаардлагыг боловсруулж хүргүүлэх,
  • онцгой, тусгай үүргийн нислэгийн бэлтгэл ажлын болон нислэгийн явцад тогтмол хяналт тавих,
  • нислэгийн үйл ажиллагааны холбогдох баримт бичгийг баталгаажуулах, зөвшөөрөл олгох,
  • иргэний агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгох, сунгах, бүртгэлээс хасах,
  • агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох,
  • агаарын хөлөг, түүнд хамаарах эд ангийн ашиглалтын хугацааг сунгах, ашиглалтын журам, заавар, технологийн баримт бичгүүдийг баталгаажуулах,
  • нисэхийн үйлчилгээний байгууллагууд болох аэродром, нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, агаарын навигацийн техникийн байгууллагын үйлчилгээ, нислэгийн журмын үйлчилгээ, нисэхийн цаг уурын үйлчилгээ, нисэхийн мэдээллийн үйлчилгээ, агаарын хөлгийн шатахуун хангамж, техник үйлчилгээ, зохион бүтээгч байгууллагын, үйлдвэрлэгч байгууллагын, ачаа тээвэр зуучлал, иргэний нисэхийн сургалтын болон үйлчилгээний бусад байгууллагыг гэрчилгээжүүлэх, гэрчилгээг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох,
  • сургалтын хөтөлбөрийг хянаж баталгаажуулах,
  • мэргэжлийн үнэмлэх эзэмшигчдэд зэрэглэл олгох,
  • эрүүл мэндийн гэрчилгээ олгохтой холбоотой стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах,
  • мэргэжлийн үнэмлэхээр олгогдсон зэрэглэлтэй холбоотой онолын болон мэргэжлийн ур чадварыг тогтоох үйл ажиллагааг хянах,
  • итгэмжлэгдсэн шалгагч, итгэмжлэгдсэн байгууллагыг томилох, өөрчлөх талаар санал дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Албаны зохион байгуулалтын бүтэц: Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба нь Иргэний  нисэхийн тухай Монгол улсын хуулийн 8.7. зүйлд заасны дагуу  “Иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба бие даан хэрэгжүүлэх бөгөөд албаны дарга нь Улсын ерөнхий байцаагч байна” заасны дагуу ажилладаг. Энэ нэгж нь:

  • Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналт,
  • Нислэгт тэнцэх хяналт,
  • Аэродром, агаарын навигацийн хяналт,
  • Үнэмлэх, гэрчилгээжүүлэлт хяналт зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх бүтэцтэй байна. Одоогоор нийт 34 байцаагчтай үйл ажиллагаа эрхэлж байна.

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper