Улсын хэмжээнд бүх байгууллагуудын үйл ажиллагааг “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчилэн шилжүүлсэнтэй холбогдуулан иргэний нисэхийн зарим сургалтыг зайнаас зохион байгуулж эхлээд байна.
Тухайлбал, ИНЕГ-ын шинэ бүтцийн хүрээнд Иргэний нисэхийн үндэсний төвд шинээр орсон болон орон нутгийн нисэх буудлуудын ажилтнуудыг иргэний нисэхийн үйл ажиллагаатай танилцуулах зайн сургалтыг энэ сарын 20-ноос 30-ныг хүртэлх өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг зохион байгуулахдаа “Зайн сургалт зохион байгуулах” түр журамд тусгагдсаны дагуу баримтлах дэг журам, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, сургалтын байгууллага болон багш, суралцагчийн хүлээх эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллажээ.