Нийтлэгдсэн 2020-04-01

ИНЕГ-ын иж бүрэн спорт цогцолборын барилгын ажил эхэллээ

ИНЕГ-аас өнөө жил тохиож буй нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд салбарынхаа ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн ажлыг эхлүүлээд байна. Хэдхэн хоногийн өмнө салбарын ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн бол өнөөдөр өөрийн эзэмшлийн талбайдаа усан бассейн бүхий иж бүрэн спорт цогцолбор барих ажлыг эхлүүллээ.

Спорт цогцолборын барилга нь 3 блокоос бүрдэх бөгөөд a блокт 359 м2 талбай бүхий үзэгчдийн суудал, 571 м2 талбай бүхий спорт заалтай, b блоктоо нэгдүгээр давхарт нь 532 м2 талбайтай том хүний, 132 м2 талбай бүхий  хүүхдийн усан бассейн, эрэгтэй, эмэгтэй саун, шүршүүр, хувцас солих өрөө, хоёрдугаар давхартаа 122 м2 талбай бүхий фитнессийн танхимтай байх юм. Мөн с блокт 185 м2 талбайтай чийрэгжүүлэлтийн танхим, задгай теннисний талбай, хувцас солих болон багш, дасгалжуулагч нарын өрөөнүүд, бэлтгэлийн танхим, захиргаа, техникийн өрөөтэй байхаар төлөвлөжээ. Түүнчлэн ариун цэврийн өрөө болон үзэгчдийн суудлыг хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан тусгай өрөө, суудал байхаар төлөвлөсөн байна.

Спорт цогцолборын барилгын ажлыг “ӨВМТХ” ХХК барьж гүйцэтгэн 11 дүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх юм.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper