ИНЕГ-ын Даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/688 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үзлэг, гурван шатны хяналтыг зохион байгуулах журам”-ын дагуу үзлэг шалгалтыг ИНЕГ-ийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүд анх удаа цахимаар хийж, зөвлөгөө өглөө.
Батлагдсан хуваарийн дагуу Ховд, Мөрөн, Чойбалсан, Өлгий, Мандалговь зэрэг орон нутгийн нисэх буудлын ХАБЭА-н дэд зөвлөлийн ажилтай танилцаж, гурав дахь шатны үзлэг шалгалтыг хийсэн байна. Мөн ИНЕГ-ын захиалгаар баригдаж буй Спорт цогцолбор, цэцэрлэгийн барилгын ажил болон Нисэхийн дадлагажуурын байрны засварын ажлыг гүйцэтгэгч компаниудад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч, ХАБЭА шаардлага хангах тухай албан бичиг хүргүүлсэн байна.