Нийтлэгдсэн 2020-04-03

НИСЭХИЙН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Байгууллагын нэр:  АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН АЛБА  

  1. Ажлын байрны нэр: АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Аюулгүйн  хамгаалалтын ажилтан нь нисэх буудлын өндөржүүлсэн аюулгүйн хамгаалалттай болон аэродромын аюулгүйн хамгаалалттай бүс, навигацийн байгууламжид нэвтрэх хяналтыг хэрэгжүүлж, хамгаалах, хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж ил хараагаар байнгын хяналт тавьж, эргүүл хийнэ.

Иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын зорилт, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх чадвартай, бие бялдар, эрүүл мэндийн шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулах журмын дагуу шалгаруулна.

  • Аюулгүйн хамгаалалтын ажилтнаар ажилд орох иргэнд дараах шалгуурыг тавина. Үүнд:

а)    Монгол Улсын иргэн;

б)    Ял шийтгэлгүй;

в)    20-иос дээш насны;

г)     Бүрэн дундаас дээш боловсролтой;

д)    Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй;

е)    Багаар ажиллах чадвартай;

ж)   Ажлын туршлагатай;

з)    Эрүүл мэндийн шаардлага хангасан;

и)    Зан харьцаа, ёс зүй,харилцааны ур чадвартай;

к)    Бие бялдрын зохих норматив хангасан;

л)    Хууль сахиулах байгууллагаас зохион байгуулдаг “Гэрээт харуул хамгаалалтын дамжаа”-нд хамрагдаж гэрчилгээжсэн байх.

  1. Ажлын байрны нэр: АЮУЛГҮЙН ҮЗЛЭГИЙН АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Аюулгүйн үзлэгийн ажилтан нь  хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл,, аюултай зүйлсийг илрүүлэхэд чиглэсэн техникийн болон бусад арга хэрэгслээр үзлэг хийх;

  • Аюулгүйн үзлэгийн ажилтнаар ажилд орох иргэнд дараах шалгуурыг тавина. Үүнд:

а)    Монгол Улсын иргэн;

б)    Ял шийтгэлгүй;

в)    20-иос дээш насны;

г)    Дээд боловсролтой;

д)    Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй;

е)    Багаар ажиллах чадвартай;

ж)    Ажлын туршлагатай;

з)    Эрүүл мэндийн шаардлага хангасан;

и)    Зан харьцаа, ёс зүй,харилцааны ур чадвартай

к)    Аюулгүй байдлын суурь сургалтад хамрагдсан

л)    Англи хэлний зохих мэдлэгтэй байх.

2.2 Аюулгүйн үзлэгийн ажилтныг ажлын байранд тавигдах шаардлага хангасан гадаад хэлний зохих мэдлэгтэй, аюулгүйн хамгаалалтын ажилтны суурь сургалт (Basic 123)-д хамрагдан гэрчилгээжсэн, нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан дадлага туршлагатай ажилтнуудаас шилжүүлэн ажиллуулна.

  1. 3. Шинээр ажилд орох иргэн нь эрүүл мэндийн хувьд дараах шаардлагыг хангасан байна.

а) Амьсгал, зүрх судасны систем: Хэт тарган байж болохгүй (биеийн тарга 20 хувиас хэтрэхгүй) ба зүрх судас, амьсгал болон яс булчингийн системийн эмгэг өвчингүй болох нь оношлогдсон байна.

б) Эм: Ажил гүйцэтгэх үед бета хоригийн эмийн үйлчилгээг тогтоосон байна. Даралт ихсэх үед хэрэглэх эм нь өргөдөл гаргагчийн хувьд ажил үүрэг гүйцэтгэхэд эрсдэлтэй эсэхийг шалгасан байна.

в) Холын хараа: Өргөдөл гаргагчийн холын хараа нь 6/12-аас доошгүй   байна. Өргөдөл гаргагчийн хараа нь 6/36 хэмжээнд хүрэхгүй бол холын харааны шил зүүх ба харааг засах зорилгоор контакт линз зүүхийг зөвшөөрнө.

г)  Ойрын хараа: Өргөдөл гаргагч нь N5-ын дүрсийг 33 см-ын зайнаас, N14-ийн дүрсийг 100 см-ийн зайнаас харж унших чадвартай байна. Нүдний шил хэрэглэсэн нөхцөлд дээрх стандартыг хангасан байх шаардлагатай.

д)  Өргөдөл гаргагч нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэх шаардлагын үүднээс өнгө ялгах чадвартай байвал зохино.

е) Сонсгол: Хэвийн сонсголтой байх ба сонсголын хэрэгсэл хэрэглэхийг зөвшөөрөхгүй.

ж)  Үнэрлэх чадвар хэвийн байх шаардлагатай.

з)  Хэл, ярианы хөгжил хэвийн байх ба ойлгомжтой, үр өгөөжтэй харилцан ярилцах чадвартай байна.

  1. Ахлах ажилтан, зохицуулагчийг ажилд томилохдоо:

Зохицуулагчийн ажлын байрны шаардлага хангасан нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан дадлага, туршлагатай ажилтнуудаас;

Ахлах ажилтны ажлын байрны шаардлага хангасан нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан дадлага, туршлагатай ажилтнуудаас шилжүүлэх буюу дэвшүүлэн ажиллуулна.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН АЛБА

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper