Ажлын тусгай горимд шилжин, зайнаас ажиллаж буй иргэний нисэхийн салбарын ажилтнуудад зориулсан “Гэрээсээ ч хөгжье” сургалт өнөөдөр Нисэхийн сургалтын төвд эхэллээ.
“Улсын онцгой комисс, Засгийн газраас гаргасан холбогдох шийдвэрийн дагуу ажлын тусгай горимд шилжин гэрээсээ ажиллаж буй ажилтнуудад өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс хувь хүний хөгжил, англи хэл хосолсон багц зайн сургалтыг санаачилж зохион байгуулж буй” гэдгийг ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн сургалтыг эхлүүлэхдээ онцоллоо.
Энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх зайн сургалтаар Илтгэх ур чадвар, Харилцааны ур чадвар, Эерэг хандлага, Зорилготой амьдрал ба хувийн төлөвлөлт, Манлайлал ба багийн ажиллагаа, Шударга хүний 7 дадал, Хувь хүний хөгжлийн тодорхойлолт, Эрүүл амьдралын хэв маяг зэрэг хувь хүний хөгжлийн болон англи хэлний 3 түвшний сургалт орох юм. Сургалтад 44 ажилтан хамрагдаж байна.