Нийтлэгдсэн 2020-04-10

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ НЬ ХАРЬЯА АЛБА, САЛБАРУУДАД ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Хаврын улирлын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан Иргэний нисэхийн үндэсний төв нь харьяа алба салбаруудад галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна.
Үүнд:
1. Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ил задгай гал гаргахгүй байх;
2. Өнжмөл шар өвсийг ямар ч тохиолдолд галдан шатаахгүй байх;
3. Тамхийг зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт татах, тамхи, шүдэнзний галыг бүрэн унтрааж байх;
4. Ус зайлуулах хоолой, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах;
5. Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох;
6. Аэродромын хашаа болон барилга байгууламжийг тойруулан цурав татах, шороон зурвас гаргах;
7. Барилга байгууламж, аэродром, аслагдмал объектуудыг ахуйн болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх;
8. Ээлжийн ажилтан болон жижүүрүүдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх;
9. Ажилтан бүр ажлын байрандаа галын үзлэг шалгалтыг тогтмол хийж байх;
10. Хиншүү, утаа гарсан тохиолдолд цаг алдалгүй холбогдох албан тушаалд мэдэгдэх, шуурхай арга хэмжээ авах;
11. Цахилгааны аюулгүй байдалд үзлэг шалгалт зохион байгуулах, эрсдэл бүхий нөхцөл байдлыг арилгах арга хэмжээ авч ажиллах;
12. Гал унтраагуур болон галын анхан шатны багаж хэрэгсэлд үзлэг хийж, бэлэн байдлыг хангах, ажилчдад багаж хэрэгсэлтэй харьцах дадлага сургалт хийх;
13. Нийт ажилтнуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх зааварчилгааг үр дүнтэй өгч анхааруулах;
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper