ИНЕГ-ын НААХЗА-наас өнөөдөр Иргэний нисэхийн үндэсний төв/ИНҮТ/-д Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын 140-20 тоот гэрчилгээ олголоо.
2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ИНҮТ-д хүргүүлсэн ИНД-140-өөр гэрчилгээжих улсын байцаагчийн албан шаардлагыг хэрэгжүүлсэн. Мөн тус төвөөс ирүүлсэн ИНД-140-ийн дагуу гэрчилгээжих хүсэлт, баримт бичиг, бүтэц зохион байгуулалтад аудит шалгалт хийж, тайланд заасан зөвлөмж шаардлагуудын хэрэгжилтийг хангах хүртэл ИНҮТ-д 140-20 дугаартай анхан шатны гэрчилгээг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 6 сарын хугацаатай олгох боломжтой гэж дүгнэсний дагуу энэхүү гэрчилгээг олгосон байна.