Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цар тахал Коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө иргэний нисэх, эрүүл мэнд,цагдаа, онцгой байдал хариуцсан байгууллагуудын олон ажилтнууд арын албанд цаг наргүй ажиллаж байгаа билээ.
Тухайлбал, иргэний нисэхийн салбарт л гэхэд нэг удаадаа 200 гаруй ажилтан, албан хаагч онцгой дэглэмийн нөхцөлтэйгөөр 24 цагаар ээлжлэн ажиллаж байгаа юм. Эдгээр ажилтнуудад сэтгэл санааны дэмжлэх үзүүлэх, гэрэл гэгээг түгээхээр нийгмийн хариуцлагатай, үндэсний үйлдвэрлэгч болох “Есөн од” ХХК-ийн Ерөнхий менежер Б.Гантөмөр өнөөдөр ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал тэргүүтэй удирдлагуудад 5 сая төгрөгийн үнэ бүхий “Алтан говь” бүтээгдэхүүнийхээ дээжийг гардууллаа.
Гадаад улс орноос тусгай үүргийн нислэгээр элэг нэгт монголчуудаа авчирах, тэднийхээ эрүүл энхийн төлөө далд фронтод ажиллаж байгаа иргэний нисэхийн салбарын нислэгийн удирдагч, инженер, техникийн болоод аюулгүй байдал, хамгаалалтын албаны албан хаагч, үйлчлэгч нарт энэхүү бүтээгдэхүүнээрээ дамжуулан талархал илэрхийлж байгааг уламжилж өгхийг “Есөн од” ХХК-ийнхан хүссэн юм.
Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчдийн нэг “Есөн од” ХХК нь “Алтан говь” шоколадаараа дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадаад улс орнуудад экспортолж, жуулчдад бүтээгдэхүүнээрээ “танигдаж яваа компани юм. Тус компанийнхан цагдаа, эмч, онцгой байдлын албан хаагчдад мөн талархал илэрхийлж бүтээгдэхүүнээсээ гардуулжээ.