Нийтлэгдсэн 2020-04-15

ХЯТАДЫН УХАНЬ ХОТЫН НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭРГЭЛЭЭ

2020 оны 4 дүгээр сарын 14

  • БНХАУ-ын Ухань хотын Tianhe International нисэх буудал коронавирусын тархалтаас шалтгаалан хаагдаад байсан ч 2 гаруй сарын дараа дахин үйл ажиллагаагаа сэргээж 4 дүгээр сарын 8-ны өдөр  зарим орон нутгийн нислэгийг хүлээж авахаар нээгдсэн байна. China Eastern Airlines компанийн Б737 агаарын хөлөгтэй MU2527 нислэг Ухань хотын нисэх буудлаас 46 зорчигч тээвэрлэн Хайнанын чиглэлд нисчээ. China Eastern Airlines орон нутгийн томоохон нислэгүүд болох Шанхай, Шиамень, Нинбо, Гуанжоу зэрэг чиглэлүүд рүү үргэлжлүүлэн нислэг үйлдэхээ мэдэгдсэн.
  • AirAsia Group-ын гүйцэтгэх захирал Тони Фернандез тухайн компанийн агаарын хөлгийн паркийн 96% нь нислэг үйлдэхгүй байгаа ч бүх албан хаагчдаа авч үлдэхээ мэдэгдлээ. Тэрбээр зардал бууруулах бүхий л боломжит арга хэмжээг авч байгаа бөгөөд одоогийн хүндрэлийн эсрэг боломжоороо тэмцэн дэлхийн шилдэг low cost агаарын тээвэрлэгч хэвээр байх болно гэдгээ онцолсон. Энэхүү хүнд цаг үед компанийн гүйцэтгэх захирал болон удирдлага нь цалин авахгүй бөгөөд бусад албан хаагчид нь цалингийн 15-75%-ийн хэмнэлтийг зөвшөөрсөн байна.
  • Тайваны Засгийн газраас агаарын тээврийн салбартаа санхүүгийн дэмжлэг үзүүлснээс сар гаруй хугацааны дараа хоёр дахь санхүүгийн дэмжлэгийн багц гаргахаар болжээ. Уг зээлийн баталгаа болон нөхөн олговорын багц нь 1,66 тэрбум ам.доллар байх төлөвтэй байна.
  • АНУ-ын агаарын хөлгийн эд анги нийлүүлэгч “Triumph” групп нь “Boeing” компанийн үйлдвэрлэл зогссонтой холбогдуулан ажилтнуудаа  цомхотгож байна.  “Тriumph” групп нь 3-р сарын 24-нд 250 үндсэн, 250 гэрээт ажилчдаа тус тус цомхотгох төлөвлөгөөгөөтэй байгаагаа зарласан бөгөөд  “Boeing” компанийн арилжааны агаарын хөлөг үйлдвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан 2300 ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулхаар болсон. “Triumph” группын 2019 оны 3,4 тэрбум долларын борлуулалтын 31 %-ийг “Boeing” компани, 11%-ийг Gulfstream компани тус тус эзэлж байгаа бөгөөд тус групп нь бэлэн мөнгө болон хөрвөх чадварыг 500 сая доллараас дээш болгон нэмэгдүүлж, зардлыг бууруулах тооцоолол хийж 4-р сарын 1-ний өдрөөс эхлүүлэн 2021 оны санхүүгийн жилд 75 сая доллар хэмнэнэ гэж мэдэгдсэн.
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper