Нийтлэгдсэн 2020-04-15

ХАЛДВАРААС ҮҮДЭН АГААРЫН ХӨЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧ, БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭГЧДЭД ГАРАХ НӨЛӨӨЛӨЛ

  • Коронавирусээс шалтгаалсан агаарын тээврийн зах зээлийн уналт нь агаарын тээвэрлэгчдийг өөрсдийн агаарын хөлгийн тоог бууруулах хоёр сонголттой нүүр тулахад хүргээд байна.
    • Тээвэрлэгчид шинэ агаарын хөлгүүдээ хүлээн авалгүй насжилт өндөртэй агаарын хөлгүүдээрээ нислэг үйлдэх, эсхүл шинэ агаарын хөлгүүдээ хүлээн авангаа насжилт өндөртэй хэмнэлт багатай агаарын хөлгүүдээ ашиглалтаас гаргах арга хэмжээ хэрэгжүүлж болно гэж шинжээчид үзэж байна.
    • Агаарын тээвэрлэгчид аль стратегийг баримтлах нь тодорхойгүй байгаа ч шинжээч нарын үзэж буйгаар зах зээлийн уналтад өртөөд байгаа агаарын тээврийн салбар дахь агаарын хөлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид эсхүл үйлдвэрлэлийн дараах бүтээгдэхүүн хөгжүүлэгчдийн аль нэгэнд эерэгээр нөлөөлж эргэн сэргэхэд нөлөөлөх нь гарцаагүй.
    • “Агаарын тээвэрлэгчид олон шинэ агаарын хөлөг худалдан авч насжилт өндөртэй илүү олон агаарын хөлгүүдээ ашиглалтаас гаргах, эсхүл цөөн тооны шинэ агаарын хөлөг худалдан авч насжилт өндөртэй цөөн тооны агаарын хөлөг ашиглалтаас гаргахын алийг илүүд үзэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Энэхүү худалдааны хэлцлүүд нь хөрөнгө оруулагчдад илүү ач холбогдолтой байх болно” гэж Жэй Пи Морганы судалгааны тайланд 4 дүгээр сарын 15-ны өдөр дурдагдсан байна.
    • “Хямдраад байгаа шатахууны үнэ тээвэрлэгчдийг 25 нас хүрсэн агаарын хөлгүүдээ авч үлдэхэд нь нэмэр болж байна” гэж Шинжээч Ричард Абүлафиа дурдсан байна. Тэрээр бараг бүрэн уналтад ороод байгаа агаарын тээврийн эрэлтэд агаарын тээвэрлэгчид ямар хариу үзүүлэхээ шийдвэрлэхэд шатахууны үнийн голлох үүргийг дахин дахин дурдсан. Шатахууны үнэ хямд байх үед шинэ агаарын хөлөг авах нь үр ашиг багатай гэж үзсэн байна.
    • Агаарын хөлгийн шатахууны үнэ жилийн хугацаанд 64%-иар унаж 4 дүгээр сарын 03-ны байдлаар галлон тутамд 71 цент болсон байна. АНУ-ын Агаарын тээвэрлэгчдийн лобби группын мэдээлснээр 4 дүгээр сарын 09-ний байдлаар агаарын хөлгийн шатахуун галлон тутамдаа ердөө 66 цент болоод байна.
    • АНУ-ын Засгийн газар зорчигч тээвэрлэгч нарт коронавирустэй холбоотойгоор 25 хүртэлх тэрбум ам.долларын зээлийн дэмжлэг үзүүлэх багцыг батлаад байна.  Жэй Пи Морганы мэдээлснээр агаарын хөлгийн паркт холбогдох шийдвэрүүд нь БОИНГ, Эйрбас зэрэг үйлдвэрлэгч нарт эсхүл үйлдвэрлэлийн дараах бүтээгдэхүүн хөгжүүлэгч нарын аль нэг уналтын үед хожигч болох эсэхийг шийдвэрлэнэ. Тус банк дэлхий даяарх агаарын тээвэрлэгчид 2020 онд 6,900 агаарын хөлгийг ашиглахаа болих бөгөөд үүнд нарийн биетэй агаарын хөлөг 4,800, өргөн биетэй агаарын хөлөг 2,100 байна гэж тооцсон.
    • Хэрэв агаарын тээвэрлэгчид шинэ агаарын хөлгийг илүүд үзвэл 2020-2024 онуудад 7,775 шинэ агаарын хөлөг хүлээн авч 5,700 насжилт өндөртэй агаарын хөлгийг ашиглалтаас хасна. Жэй Пи Морганы мэдэгдсэнээр “Засгийн газрууд хүлэмжийн хийг бууруулах зорилгоор агаарын тээвэрлэгчдийг шинэ, шатахууны хэмнэлт бүхий агаарын хөлөг авахыг илүүд үзэх болно. Гэвч насжилт өндөртэй агаарын хөлгүүд сонирхол татсан хэвээр байвал тээвэрлэгчид 2024 он хүртэл зөвхөн 5,600 шинэ агаарын хөлөг авч 3,600 хуучин агаарын хөлгийг ашиглалтаас хасах бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдэд илүү ашигтай. Үүний дүнд тээвэрлэгчид зардлаа доод түвшинд барьж одоогийн агаарын хөлгийн паркын ашиглалтыг дээд хэмжээнд хүргэн хямралыг давахыг эрмэлзэх бодит байдалд хүргэж болох юм” гэж үзсэн байна.
  • Япон Улсын Токио Нарита олон улсын нисэх онгоцны буудал 4-р сарын 12-ны өдөр орон нутгийн цагаар өглөөний 06.00 цагаас дараагийн мэдэгдэл гаргах хүртэл хөөрч/буух хоёр зурвасын нэгийг хаасан байна. Нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны аюулгүй байдал, үр ашгийг хангах, цар тахал цааш тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бид В зурвасыг хааж, А нислэгийн нэг зурвасыг ашиглахаар шийдсэн” гэж нисэх буудлын оператор 4-р сарын 10 мэдэгдэв.
  • Брисбэн дэх Австралийн нисэх онгоцны буудал нь  нислэгийн зурвасын 14/32-ыг түр зогсож буй агаарын хөлгийн зогсоолоор ашиглах болсон байна. Уг нислэгийн зурвасыг 5-р сард шинэ нислэгийн зурвас барих бэлтгэл ажиллагааны үед хэрэглэхээр төлөвлөж байсан байна. Гүйцэтгэх захирал Герт-Жан де Грааф 4-р сарын 07-ны өдрийн мэдэгдэлдээ “Одоогоор 100 гаруй агаарын хөлөгт үнэгүй зогсоолыг хангахаар төлөвлөж байгаагаа, мөн нэмэлтээр 10 зориулалтын зогсоол бий болгосон. Үүнд 14/32 нислэгийн зурвас, Papa явгалах зурвас (BNE-ийн ашиглалтад орсон эхний гарц), логистикийн перон , болон олон төрлийн пероныг нэмэлт агаарын хөлгийн зогсоол болголоо” гэж хэлжээ.
  • Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Австралийн Перт нисэх онгоцны буудал албан ёсны твиттер хуудсаараа Виржин Австрали агаарын тээвэрлэгч хуваарьт нислэгээ цуцалсны дараа дотоодын Терминал 1-ийг хаасан гэж мэдэгджээ. Дөрөвдүгээр сарын 8-нд гаргасан мэдэгдэлдээ Перт нисэх онгоцны буудал нь энэ санхүүгийн жилд 100 сая австрали доллар (63 сая ам.доллар) орлого алдах төлөвтэй байна гэжээ. Перт нисэх буудлын операторын мэдэгдснээр Баруун Австралийн ашигт малтмал, уул уурхайн (FIFO)-ын ажилчдын нислэг зорчигч урсгалын 20-25 хувийг эзэлдэг байсан бол одоо тухайн нисэх буудлын бүх зорчигчдыг бүрдүүлж байна гэв.
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper