Нийтлэгдсэн 2020-04-15

“AMERICAN AIRLINES” КОМПАНИ 5,8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАЛЦАА АВНА

2020 оны 4 дүгээр сарын 15

  • АНУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын улмаас АНУ-ын иргэдийг халдварт өвчнөөс сэргийлэх, уналтад ороод буй эдийн засгийн хүндрэлийг даван гарах 2 их наяд ам.долларын тусламж CARES Act (Coronavirus Aid, Relief and Economic Security) -ыг баталсан билээ. CARES Act-ын хүрээнд 46 тэрбум ам.долларыг агаарын тээврийн зах зээлд зориулах юм байна. Дээрх тусламжийн хүрээнд АНУ-ын агаарын тээврийн “Soutwest Airlines”, “American Airlines” компаниуд туслалцаа авахаар болсон байна. “Soutwest Airlines” 3,2 тэрбум ам.доллар, “American Airlines” компани 5,8 тэрбум ам.долларын туслалцаа авахаар Засгийн газартайгаа тохиролцсон байна. “Soutwest Airlines” 2.3 тэрбум ам.долларыг цалингийн дэмжлэгт зарцуулах бөгөөд 1 гаруй тэрбум ам.долларыг зээлэнд хамруулснаар өөрийн 60000 ажилчидаа дор хаяж 9 дүгээр сарын 30 хүртэл хамгаалах боломжтой тухайгаа мэдэгджээ. “American Airlines” компани 4.1 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж авах бол 1,7 тэрбум ам.долларын бага хүүтэй зээл авах бөгөөд нэмэлт 4.75 тэрбум ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаа ажээ.
  • Энэтхэг Улс хорио тогтоосонтой холбогдуулан зорчигч тээврийн нислэгүүдээ дахин 3 долоо хоногийн хугацаатай зогсоох шийдвэр гаргасан байна. Тухайн улсын иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс орон нутгийн, олон улсын хуваарьт нислэгийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 3 хүртэл түр зогсох юм байна. Энэхүү арга хэмжээ нь ачаа тээврийн нислэгт хамаарахгүй юм байна.
  • ОХУ-ын коронавирусын хязгаарлалт ОХУ-ын олон улсын агаарын хөдөлгөөнд ноцтой нөлөөлсөн боловч 3-р сард дотоодын нислэгийн тоо нэмэгдсэн байна. Төрийн өмчит агаарын хөдөлгөөний менежмент корпорацын мэдээлснээр дотоодын нислэгийн тоо 11% -иар нэмэгдсэн нь өнгөрсөн сараас 73,000-аар их байна. Гэвч олон улсын нислэгийн тоо бараг 37% -иар буурч, үүнд ОХУ-ын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэг 40% буурсан байна. Корпорацийн мэдээлж байгаагаар 3-р сард нислэгийн хөдөлгөөний удирдлагууд 115,200 нислэгүүдийг зохицуулсан бөгөөд энэ нь бараг 13% -иар буурсан байна. Гуравдугаар сарын 27-нд ОХУ-ын эрх баригчид коронавирусын халдварын эрсдэл, нөлөөллийг бууруулах зорилгоор олон улсын хуваарьт ба захиалгат нислэгүүдийг зогсоосон үүнд корона вирусын голомтоос иргэдээ авчрах нислэг, ачаа тээврийн болон эмнэлгийн үйл ажиллагаа, агаарын хөлөг засварт оруулахаар үйлдэх нислэгүүд хамрагдахгүй болно.
  • Ойрхи Дорнодын агаарын тээвэрлэгч Эмират, Этихад компаниуд нь хязгаарлагдмал нислэгээ үргэлжлүүлж байгаатай холбогдуулан нислэгийн хуваарьтаа олон хот нэмж оруулсан байна. Эмират компани нь 4-р сарын 16-наас эхлэн Жакарта, Манила, Тайбэй, Чикаго, Тунис, Алжир, Кабул хотууд руу зөвхөн нислэг үйлдэх улсын иргэд болон тус улсад нэвтрэн орох шаардлагыг хангасан зорчигчдийг тээвэрлэхээ мэдэгдсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн тус компани нь Лондон хотын Хитроу нисэх буудлаас гадагш нисэх нислэгээ дахин эхлүүсэн бөгөөд долоо хоногт дөрвөн удаа ,Франкфурт руу долоо хоногт гурван удаа нислэг үйлдэнэ. Мөн Арабын нэгдсэн Эмират улсын Этихад агаарын тээвэрлэгч 4-р сарын 14-ээс 22-ны хооронд Брюссель, Дублин, Лондон Хитроу, Токио-Нарита, Цюрих руу нэмэлт “тусгай” нислэгүүд үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд 4-р сарын 8-наас 21-ний хооронд Амстердам, Мельбурн, Сөүл, Сингапур, Манила, Жакарта чиглэлд нислэг үйлддэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Арабын нэгдсэн Эмират улсын засгийн газрын шийдвэрээр Эмират Этихад агаарын тээвэрлэгч компанийг 3-р сарын 25-наас эхлэн зорчигч тээврийн ирж очих, дамжин өнгөрөх үйлчилгээг түр зогсоосон байна.
  • “Виржин Аустралиа” санхүүжилтийн хэлэлцээтэй холбоотойгоор үнэт заасны арилжаагаа зогсоогоод байна. “Виржин Аустралиа” компани нь санхүүжилтийн болон шинэ бүтэц зохион байгуулалтын хэлэлцээ хийж буйтай холбоотойгоор үнэт цаасны арилжааг зогсоох хүсэлт гаргаад байна. Тус агаарын тээвэрлэгч нь 1.4 тэрбум австрали долларын (900 сая ам.доллар) туслалцааг Холбооны Засгийн газраас хүссэн бөгөөд үнэт цаасны арилжаанаас 4 сарын 16-ны өдөр гарахаар төлөвлөж буйгаа өнөөдөр мэдэгдээд байна. “Виржин Аустралиа нь COVID19 халдвартай холбоотойгоор өрнөж байгаа санхүүгийн туслалцаа болон зохион байгуулалтын шинэчлэлийн хэлэлцээг үргэлжүүлж байгаагаас шалтгаалан үнэт цаасны арилжааг түр зогсоох хүсэлт гаргаж байна” гэж үнэт цаасны арилжааны мэдэгдэлд дурдсан байна. Австралийн Засгийн газрын зүгээс тус компанийн зээлийн хүсэлтийг зөвшөөрөх төлөвлөгөөтэй байгаа эсэх талаар хараахан хариу мэдэгдээгүй байна. 4 дүгээр сарын 12-ны өдөр тус улсын Шадар Сайд Майкл Маккормак нь Австрали Улс хоёр тээвэрлэгчээс бүрдсэн агаарын тээврийн салбартай байхыг эрмэлзэж байгаа бөгөөд Засгийн газар хэдийнээ 1 тэрбум австрали доллартай тэнцэх тусламжийг агаарын тээврийн салбарт үзүүлээд байгааг дурдав. Хэвлэл мэдээллийн онцолсноор Канберра (тус улсын нийслэл) нь “Виржин Аустралиа” компанийг дэмжихийн оронд “Кантас” компанийн өрсөлдөгчөөр шинэ агаарын тээвэрлэгч зах зээлд нэвтрэхийг дэмжих хэрэгтэй хэмээн дурдсан байна. “Виржин Аустралиа” компанийн гол хувьцаа эзэмшигч нар нь “Этихад Эйрвэйс”, “Сингапур Эйрлайнс”, Хятадын “Наншан Групп”, “Эйч Эн Эй Групп”, үүсгэн байгуулагч Ричард Брансон нар юм.

IATA ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ОРЛОГО 55% БУУРЧ БАЙГААГ ТОГТООЖЭЭ

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) нь COVID-19 цар тахлын хямралаас үүдэн агаарын тээвэрлэгчдийн зорчигч тээврийн орлого 2020 онд 314 тэрбум доллараар буюу 2019 онтой харьцуулахад 55% буурч байгааг сүүлийн дүн шинжилгээрээ тогтоосон байна. Тус холбоо өмнө нь 3 дугаар сарын 24-ний өдөр агаарын тээвэрлэгчдийн зорчигч тээврийн орлого гурван сарын турш үргэлжилсэн зорчигч хөдөлгөөний хязгаарлалттай хувилбараар 252 тэрбум доллар буюу 2019 онтой харьцуулахад 44%-иар буурсан гэж тооцож байсан бол сүүлд шинэчлэн хийсэн дүн шинжилгээгээр хямрал мэдэгдэхүйц гүнзгийрч байгааг харуулж, дараах үзүүлэлтүүдийг тусгасан байна. Үүнд:
• Гурван сар үргэлжилсэн дотоодын хязгаарлалтыг
• Олон улсын зорчигч хөдөлгөөний зарим хязгаарлалтыг эхний гурван сараас цааш сунгасныг
• Африк, Латин Америк зэрэг дэлхий даяар ноцтой нөлөөлж байгааг (3 дугаар сард хийсэн дүн шинжилгээний үед өвчний тархалт бага үзүүлэх төлөвтэй байсан).
Бүтэн жилийн зорчигчдын эрэлт (дотоодын болон олон улсын) 2019 онтой харьцуулахад 48% буурах төлөвтэй байна. Үүнд хүргэдэг хоёр үндсэн элемент нь:
• Эдийн засгийн ерөнхий хөгжил: COVID-19-ын хямралаас үүдэн дэлхийн эдийн засаг уналтад орж ДНБ 6% -иар буурах төлөвтэй байгаа бөгөөд эдийн засгийн цочрол 2-р улиралд хамгийн хүнд байх төлөвтэй байна. Зорчигчдын эрэлтийн хэмжээ нь ДНБ-ний прогресстой холбоотойгоор өөрчлөгддөг бөгөөд хоёрдугаар улиралд эдийн засгийн идэвх буурсан нь гуравдугаар улиралд зорчигчдын эрэлт 8%-иар буурахад хүргэхээр байна.
• Зорчих хөдөлгөөний хязгаарлалт: Зорчих хөдөлгөөний хязгаарлалт нь эрэлт буурахад нөлөөлж буй гол хүчин зүйл бөгөөд 2-р улиралд хамгийн ихээр нөлөөлөх төлөвтэй байна.
Агаарын тээврийн салбарын төлөв байдал өдрөөс өдөрт хүндрэн хямралын цар хүрээ нь V хэлбэрээр огцом сэргэх боломжгүй болгож байгаа бөгөөд бодит байдал дээр U хэлбэрээр олон улсын зах зээлээс илүүтэйгээр дотоодын зорчих тээвэр илүү хурдан сэргэн зорчигч тээврийн орлогын талаас илүү хувь буюу 314 тэрбум доллар алдах төлөвтэй байна. Мөн хэд хэдэн засгийн газар шинээр эсхүл өргөжүүлсэн байдлаар санхүүгийн тусламжийн арга хэмжээнүүдийг авч эхлүүлсэн боловч нөхцөл байдал хүнд хэвээр байгаа бөгөөд зөвхөн хоёрдугаар улиралд агаарын тээврийн компаниуд 61 тэрбум долларын бэлэн мөнгөний нөөцөө алдаж болзошгүй бөгөөд энэ нь агаарын тээврийн салбараас хамааралтай 25 сая ажлын байрыг эрсдэлд оруулж байгаа талаар IATA-ны ерөнхий захирал бөгөөд гүйцэтгэх захирал Александре де Юнийак хэлэв. Санхүүгийн тусламж Засгийн газрууд эдийн засгийг тогтворжуулах багцад нисэхийн салбарыг оруулах ёстой. Агаарын тээвэрлэгчид дэлхий даяар 65.5 сая ажлын байрыг бий болгодог гинжин хэлхээний цөм бөгөөд 2.7 сая агаарын тээврийн ажил, үйлчилгээ тус бүр эдийн засагт цааш нь 24 ажлын байрыг дэмжинажилладаг байна. “Өнөөгийн агаарын тээврийн компаниудын санхүүгийн дэмжлэг нь засгийн газрын бодлогын чухал арга хэмжээ байх ёстой бөгөөд агаарын тээврийн салбар нь цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас сэргэхэд гол холбоос болох бөгөөд хэрэв агаарын тээврийн компаниуд бэлэн биш бол COVID-19-ийн эдийн засгийн хүндрэл үргэлжлэнэ. “гэж тэрээр мөн хэлсэн байна. IATA нь Засгийн газруудад дараах тусламж үзүүлэх хувилбаруудыг судалж үзэхийг санал болгож байна. Үүнд:
• COVID-19 цар тахлаас үүдсэн зорчих хөдөлгөөний хязгаарлалтай холбоотойгоор орлого болон хөрвөх чадвар буурсан зорчигч болон ачаа тээврийн компаниудад шууд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
• Зээл, зээлийн баталгаа болон Засгийн газар эсхүл төв банкуудаас компанийн бондын зах зээлд дэмжлэг үзүүлэх
• Татварын хөнгөлөлт: 2020 онд төлсөн цалингийн татвар мөн/эсхүл 2020 оны үлдсэнхугацааны төлбөрийн хугацааг сунгах болон тийз борлуулалтын татвар болон засгийн газраас ногдуулсан бусад татвараас түр чөлөөлөх.
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper