2020 оны 4 дүгээр сарын 16
- Европын хамгийн том, нэр хүндтэй агаарын тээврийн компаниудын нэг болох Wizz Air компанийн үйл ажиллагаа 97 хувиар буурч 3-5 дугаар сарын хооронд 75 сая долларын алдагдал хүлээсэн тул 1000 ажилчдаа чөлөөлөхөө зарлав. Нисгэгч, удирдах ажилтнууд болон оффисын ажилчдын цалинг 14 орчим хувиар бууруулж, гүйцэтгэх захирлууд, удирдах зөвлөл, ахлах ажилтнуудыг цалинг 22 хувиар бууруулна гэж тус компани мэдэгдсэн.Эх сурвалж: https://www.aerotime.aero/edvinas.andrijevskis/24814-wizz-air-cuts-1000-jobs-amid-coronavirus-pandemic
- Өмнөд Африкийн засгийн газар Коронавирусын цар тахлын нөхцөл байдал улам дордон цаашид хэрхэх нь тодорхоогүй байгаа тул “South Africa Airways” компанид 10 тэрбум ранд (532 сая доллар)-ын тусламж үзүүлэхгүй байх шийдвэр гаргаснаа зарласан бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд 1,1 тэрбум гаруй долларыг тус компанид оруулсан бөгөөд 2011 оноос хойш ашиг олоогүй байна. Эх сурвалж: https://www.aerotime.aero/clement.charpentreau/24818-south-african-airways-on-the-brink-after-state-denies-support
“ЮНАЙТЭД ЭЙРЛАЙНС” 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЦАЛИНГИЙН ДЭМЖЛЭГИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
- Дэлхий дахинд тархаад буй Коронавирусийн халдварын улмаас зах зээлийн эрэлт унаад буй цан үед агаарын тээвэрлэгчдийг дэмжих зорилгоор батлагдсан “CARES Act (Коронавирусын дэмжлэг, тусламж, эдийн засгийн аюулгүй байдлын хууль)”-ийн дагуу “Юнайтэд Эйрлайнс” компани нь 5 тэрбум ам.долларын цалингийн төлбөрийн тусламжийг хүлээн авахаар болоод байгаагаа мэдэгдэв. Чикаго хотод суурилсан тус компаниас 4 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдсэнээр 3.5 тэрбум ам.долларын туслалцаа авахаар болсон бөгөөд нэмэлтээр 1.5 тэрбум ам.долларын бага хүүтэй зээлийг авахаар болсон байна. Түүнчлэн тус компанийн толгой компани 4.6 сая энгийн хувьцааг Холбооны Засгийн Газар худалдан авах зөвшөөрлийг олгохоор төлөвлөж байгааг дурдав. “Энэхүү санхүүгийн тусламж олон нийтийг агаарын тээврийн үйлчилгээгээр хангаж, онц шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн нөөц, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг дэлхийн хэмжээнд тээвэрлэж байгаа манай ажилтнуудад маш чухал юм” гэж тус компани онцолсон байна. 3 дугаар сарын сүүлээр АНУ-ын Конгресс баталж тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурсан 2 их наяд ам.долларын тусламжийн багцаас “Делта Эйрлайнс”, “Саутвэст Эйрлайнс”, “Жетблү Эйрвэйс”, “Америкэн Эйрлайнс” зэрэг компаниуд мөн адил туслалцаа хүлээн авахаар болсноо өнгөрсөн өдрүүдэд мэдэгдээд байна.
БНСУ-ЫН АШИАНА, КОРЕЙН ЭЙР КОМПАНИУД ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ЦУЦЛАЛТАА СУНГАЛАА
- “Эмиратс” компанийн зорчигчид агаарын хөлөгт суухын өмнө коронавирусийн цусны шинжилгээ өгдөг боллоо. Ойрхи дорнодын агаарын тээвэрлэгч Эмиратс компани Тунис Улсын чиглэлд зорчих зорчигчдыг коронавирусийн халдвар авсан эсэхийг тодорхойлохоор цусны шинжилгээ авахаар болоод байна. Тус компани нь зорчигчид нисэхээс өмнө халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ хийдэг анхны тээвэрлэгч болсноо мэдэгдэж байна. “Эмиратс” компани нь 3-р Терминалын бүртгэлийн хэсэгт Дубай хотын Эрүүл мэндийн газартай хамтран 10 минутын дотор хариу нь гардаг “түргэвчилсэн” цусны шинжилгээ авч байна.
- Эйр Нью Зеланд болон БНСУ-ын томоохон агаарын тээвэрлэгчид мөн олон улсын хуваарьт нислэгээ түр зогсоох хугацааг сунгахаар болжээ. Эйр Нью Зеланд компани олон улсын нислэгээ 95%-иар бууруулсан бөгөөд энэ байдал 6 дугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх тухай 4 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдсэн байна. Тухайн агаарын тээвэрлэгч Оакланд-Сидней чиглэлд долоо хоногт 3 удаа, Оакланд-Брисбейн, Мельбурн чиглэлд долоо хоногийн 2 удаагийн давтамжтай нислэг үйлдэж байгаа бол 5 дугаар сарын 31-нээс Лос Анжелес руу долоо хоногт 3, Хонконг руу долоо хоногт 2, Шанхай руу долоо хоногт 3 удаа нислэг үйлдэж эхлэх ажээ. БНСУ-ын Ашиана, Корейн Эйр компаниуд олон улсын чиглэлийн зарим нислэгийн цуцлалтаа 5 дугаар сарын сүүл хүртэл сунгасан байна. Мөн тухайн агаарын тээвэрлэгчид БНХАУ-ын зарим чиглэлийг 5 дугаар сарын нислэгийн хуваарьтаа оруулсан байна. Тухайлбал: Кореан Эйр компани Бээжин, Шанхай, Гуанжоу, Ашиана Эйрлайнс компани Далиан, Шиан, Харбин чиглэлүүдийг нислэгийн хуваарьтаа оруулсан байна.
- Энэтхэгийн хямд өртөгтэй тээвэрлэгчид тус улсын иргэний нисэхийн байгууллага коронавирусын тархалтыг удаашруулах зорилгоор хорио цээрийн хугацааг сунгасантай холбогдуулан дараах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр боллоо. Энэтхэг улсын Иргэний нисэхийн ерөнхий газар 4-р сарын 14-ний өдөр орон нутгийн болон олон улсын хуваарьт нислэгийг 05 сарын 03-ны 23:59 хүртэл түр зогсооно гэж мэдэгджээ. Тэрбээр энэ хязгаарлалтад олон улсын ачаа тээврийн үйлчилгээ болон эрх бүхий байгууллагын “тусгайлан зөвшөөрөгдсөн нислэгүүдэд” хамаарахгүй гэлээ. 262 агаарын хөлөгтэй Индиго агаарын тээвэрлэгч компани 05 сарын 04-нөөс эхлэн үе шаттайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Нислэгийн тийзээ цуцалсан Индиго агаарын тээврийн компанийн зорчигчид зорчигчдийн мэдээллийн дор зээлийн хэлбэрээр нислэгийн захиалгаа хадгалж болно. Энэ зээл нь олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг зээлийг авсан үйлчлүүлэгч эсвэл Индиго агаарын тээврийн компанийн үйлчлүүлэгч тийз захиалж болно. 56 агаарын хөлөгтэй Гоэйр агаарын тээвэрлэгч мөн 05-р сарын 03 хүртэл бүх нислэгээ зогсоосон гэж мэдэгдэв. 30 агаарын хөлөгтэй Эйр Эйжия Индия өөрийн албан ёсны твиттер хуудсандаа 05-р сарын 03-ны өдөр хүртэл тийз захиалсан зорчигчид ямар ч зардалгүйгээр нислэг хийхээс өмнө 48 цаг хүртэл ижил маршрутаар 2020 оны 10-р сарын 31-ний дотор нислэгийн хуваариа өөрчилж болно. Спайс жет агаарын тээвэрлэгч компани нийт 113 агаарын хөлөгтэй бөгөөд 05 сарын 03 хүртэл үйл ажиллагаа түр зогсоосон байна.
- China Southern Airlines компани 2021 оны 3-р сард Бээжин хотын шинэ Дашин олон улсын нисэх буудал руу бүх үйл ажиллагаагаа шилжүүлэхээр төлөвлөж байна. China Southern Airlines агаарын тээвэрлэгч компани 04-р сарын 12-ноос 05-р сарын 02-ны хооронд Бээжин Капитал нисэх буудлаас Дашин руу нислэгийнхээ нэмэлт 50% -ийг шилжүүлнэ. Аль чиглэлийн нислэг шилжих талаар нарийвчилсан мэдээлэл өгөөгүй байна. Агаарын тээвэрлэгч нь үйл ажиллагааныхаа 60%-ийг Дасин-ээс хийх болно. Уг агаарын тээвэрлэгч компани нь 10 дугаар сард нисэх онгоцны буудлыг албан ёсоор нээхээс өмнө 9-р сарын сүүлд Дасин нисэх буудлаас Гуанжоу руу нислэг үйлдэж эхэлсэн агаарын тээврийн анхны компаниудын нэг байв. 2025 он гэхэд тус компани 200 гаруй агаарын хөлгийг Бээжин-Дасин суурилуулан нисэх буудлын хамгийн том агаарын тээврийн компани болох юм.