ИНЕГ-ын харьяа “Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн удирдлагууд 4 дүгээр сарын 16-ны өдөр Нисэх буудлуудын үйлчилгээний газар/НБҮГ/-ын эхний удирлын ажлын тайлантай танилцлаа.
НБҮГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан ерөнхий менежер Д. Цогням тус газрын дагаж мөрдөж байгаа хууль, эрх зүйн баримт бичгүүд, 2020 оны эхний улирлын НБҮГ-ын төлөвлөгөөний биелэлт, харьяа байгууллага, алба нэгжүүдийн хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг танилцууллаа. Мөн Аюулгүй байдал хамгаалтын алба, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын дэд бүтэц, техник ашиглалтыг шилжүүлэн хүлээлгэн өгөх ажлын хэсэг /УБХОУШНБДБТАШӨАХ/-ийн тайлан, төлөвлөгөөний биелэлт, тулгамдаж буй асуудлыг ИНҮТ-ийн удирдлагуудад танилцууллаа.