Нийтлэгдсэн 2020-04-24

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Байгууллагын нэр: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

  1. Ажлын байрны нэр: ЧАНАРЫН МЕНЕЖЕР-1

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Шатахууны агуулахын технологи үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт нь зохих стандарт, дүрэм, журмын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, олон улсын холбогдох стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, сайжруулах, удирдан зохион байгуулах

Боловсрол: Дээд

Мэргэжил: Газрын тосны инженер

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Тусгай шаардлага: Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх мөн нисэхийн шатахууны чанарын менежер болон шатахуун хангамжийн байгууламжийн ашиглалт, чанар хяналтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

  1. Ажлын байрны нэр: АХЛАХ ХИМИЧ-ИНЖЕНЕР-1

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, агаарын хөлгийн шатахууны чанарын шинжилгээг хянаж, баталгаажуулах

Боловсрол: Дээд

Мэргэжил: Нефть, химийн мэргэжилтэй

Туршлага:  Мэргэжлээрээ  3-аас доошгүй жил ажилласан байх,

Тусгай шаардлага: Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх мөн шатахууны байгууламжид инженер, агаарын хөлгийн шатахууны лабораторид ажиллаж байсан бол давуу тал болно.

  1. Ажлын байрны нэр: ЭЭЛЖИЙН ХИМИЧ ИНЖЕНЕР-2

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Агаарын хөлгийн шатахууныг хүлээн авах, хадгалах, түгээх, агаарын хөлөг сумлах бүх үе шатны чанарын хяналт хийх, чанарын баталгаа гаргах

Боловсрол: Дээд

Мэргэжил: Нефть, химийн инженер

Туршлага: Мэргэжлээрээ  3-аас доошгүй жил ажилласан байх

Тусгай шаардлага: Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх мөн шатахууны байгууламжид химич, Агаарын хөлгийн шатахууны лабораторид ажиллаж байсан бол давуу тал болно.

  1. Ажлын байрны нэр: АШИГЛАЛТЫН АХЛАХ ИНЖЕНЕР-1

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Шатахууны агуулахын технологи үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, аюулгүй ажиллагаа болон үйл ажиллагааны зааврыг мөрдүүлэх, техникийн бэлэн байдал, технологи үйл ажиллагаанд хяналт тавих

Боловсрол: Дээд

Мэргэжил: Газрын тосны  инженер, Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт болон химийн инженер

Туршлага: Мэргэжлээрээ  5-аас доошгүй жил ажилласан байх.

Тусгай шаардлага: Агаарын хөлгийн шатахууны агуулахад ажиллаж байсан бол давуу тал болно.

  1. Ажлын байрны нэр: ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР-4

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Шатахууны агуулахын ээлжийг ахлан өдөр тутмын технологийн үйл ажиллагааг удирдан агаарын хөлгийг шатахуунаар хангах үйлчилгээг үзүүлэх, агуулахын сав болон гидрант систем, агаарын хөлгийн сумлагаа, тоног төхөөрөмжүүдийн техникийн бэлэн байдалд үзлэг шалгалт хийж шийдвэрлэх

Боловсрол: Дээд

Мэргэжил: Газрын тосны инженер, Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт болон химийн инженер

Туршлага: Мэргэжлээрээ  3-аас  доошгүй жил ажилласан байх

Тусгай шаардлага: Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх, Агаарын хөлгийн шатахууны агуулахад ажиллаж байсан бол давуу тал болно.

  1. Ажлын байрны нэр: ЭЭЛЖИЙН СИСТЕМ ХЯНАГЧ-ОПЕРАТОР-4

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Шатахууны агуулахад хадгалагдаж байгаа агаарын хөлгийн шатахууны хүлээн авалт, хадгалалт, гидрант системээр түгээлт хийх горимын автомат үйл ажиллагааг хяналтын системээс хянах, бүртгэл тооцоонд хяналт тавих

Боловсрол: Дээд

Мэргэжил: Инженер, эдийн засагч

Туршлага: Мэргэжлээрээ  1-ээс доошгүй жил ажилласан байх

Тусгай шаардлага: Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх мөн мэдээлэл технологи, программ техник хангамжийн мэдлэгтэй бол давуу тал болно.

  1. Ажлын байрны нэр: ЭЭЛЖИЙН СУМЛАГЧИЙН ЖОЛООЧ-ОПЕРАТОР-12

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Шатахуун сумлагч диспенсер автомашинаар технологийн зааврын дагуу аюулгүй байдлыг бүрэн хангаж агаарын хөлгийг шатахуунаар сумлах үйлчилгээг үзүүлэх

Боловсрол: Бүрэн дунд болон түүнээс дээш

Мэргэжил: Жолооч B, C, D ангилалтай байх

Туршлага: C, D ангиллын жолоочоор 3-аас доошгүй жил ажилласан байх

Тусгай шаардлага: Мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, агаарын хөлгийн шатахууны сумлагч автомашины жолоочоор ажиллаж байсан бол давуу тал болно.

  1. Ажлын байрны нэр: САВ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АХЛАХ ИНЖЕНЕР-1

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Шатахууны агуулахын сав тоног төхөөрөмж, гидрант систем, шугам хоолой, удирдлага хяналтын систем, автомат болон цахилгаан тоног төхөөрөмжийн техникийн болон ашиглалтын бэлэн байдлыг хангаж ажиллах

Боловсрол: Дээд

Мэргэжил: Газрын тосны инженер

Туршлага: Мэргэжлээрээ  5-аас доошгүй жил ажилласан байх

Тусгай шаардлага: Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх мөн шатахуун хангамжийн агуулахад мэргэжлийн дагуу ажилласан бол давуу тал болно.

  1. Ажлын байрны нэр: АВТОМЕХАНИК  ИНЖЕНЕР-1

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Шатахууны агуулахын тусгай тоноглолтой автомашинуудын техникийн болон ашиглалтын бэлэн байдлыг хангаж ажиллах

Боловсрол: Дээд

Мэргэжил: Механик инженер, ашиглалтын инженер

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас  доошгүй жил ажилласан байх

Тусгай шаардлага: Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх мөн тусгай тоноглолтой тусгай зориулалтын автомашинтай байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.

  1. Ажлын байрны нэр: ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР-1

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  Шатахууны агуулахын цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжүүд, автомат удирдлагын системийн засвар үйлчилгээ бэлэн байдлыг хангаж ажиллах

Боловсрол: Дээд

Мэргэжил: Цахилгааны инженер, автоматикийн инженер

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.

Тусгай шаардлага: Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх, Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад ажиллаж байсан бол давуу тал болно.

  1. Ажлын байрны нэр: ЗАСВАРЫН ТЕХНИКЧ-2

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Шатахууны агуулахын сав болон гидрант систем,  тоног төхөөрөмжүүдийн техникийн бэлэн байдлын үзлэг шалгалт, техник үйлчилгээ засварын ажлыг хийх

Боловсрол: Дээд

Мэргэжил: Газрын тосны байгууламжийн сав тоноглолын техникч болон инженер

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас  доошгүй жил ажилласан байх

Тусгай шаардлага: Шатахууны агуулахад ажиллаж байсан бол давуу тал болно.

  1. Ажлын байрны нэр: ДАРАЛТАТ САВНЫ ГАГНУУРЧИН-1

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Шатахууны агуулахын сав, технологийн дамжуулах шугам хоолой, тоног төхөөрөмжүүдийн техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах

Боловсрол: Тусгай дунд

Мэргэжил: Гагнуурчин,

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Тусгай шаардлага: Мэргэжлийн 3-р зэрэгтэй, хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх

  1. Ажлын байрны нэр: ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ИНЖЕНЕР-1

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  Шатахууны агуулахын галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг шаардлагын дагуу хангаж ажиллах

Боловсрол: Дээд

Мэргэжил: Инженер, ХАБЭА-н инженер

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Тусгай шаардлага: Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх мөн шатахууны агуулахад мэргэжлээрээ ажиллаж байсан, ХАБЭА-н зөвлөх инженер  бол давуу тал болно.

Ажил горилогчдод тавигдах ерөнхий шаардлага:

  • Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх
  • Ажлын ачаалал даах
  • Нууц хадгалах
  • Ёс зүйн хэм хэмжээг сахих
  • Ажлын идэвх чармайлт, зөв хандлагатай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу /
  • Боловсролын мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах:

2020 оны 04 дүгээр сарын 24-өөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл hr@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1-р шатны шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдож 2-р шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.

Сонгон шалгаруулалт явагдах хугацаа:

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл явагдана.

Харилцах утас: 99107310, 71-285042 , 99283670, 71-284116

Жич: Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр горилж буй ажлын байрны нэрийг бичиж илгээхийг анхаарна уу. 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper