Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв
Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 01-нд үүлшинэ. Бороо орохгүй. 02-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 27-нд баруун баруун өмнөөс 6-9м/с, 28-нд хойно баруун хойноос 6-9м/с, 29-нд баруун баруун хойноос 5-8м/с,
30-нд баруун баруун хойноос 7-10м/с, 1-нд өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, 02-нд хойно баруун хойноос 9-12м/с, 03-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.
Температур: 27, 30-нд шөнөдөө 04-06 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна. 28, 29, 01-нд шөнөдөө 03-05 градус, өдөртөө 21-23 градус дулаан, 02-ноос сэрүүсч шөнөдөө 02-04 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
01-нд Мөрөн, Булган, 02-нд Булган, Чингис хаан, Цэцэрлэг, Арвайхээр нисэх буудлуудад үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт, 29-нд Чойбалсан, 03-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Ховд нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29, 01-нд Дорнод, 03-нд Алтай, Баян секторт дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2020.04.27
2020 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 4-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.
/ Хугацааны эхэнд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх боловч, хугацааны дунд үеэс сэрүүсч, бороо орно./
Хур тунадас: 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд Хөвсгөлийн уулсаар, 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи: Салхи 27, 30-нд нутгийн хойд хэсгээр, 28, 1-4-нд зарим газраар, 29-нд Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ. Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх төлөвтэй.
ЦУОШГ
2020 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 04 дүгээр сарын 27-ны 08 цаг хүртэлх
цаг агаарын тойм
Тунадас: Ихэнх хугацаанд Дорнодын зүүн хэсгээр 0.0-1.0 мм тунадас орсон ба 21-нд Халх Голд 1.0 мм тунадас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногт нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байсан ба Онон, Улз, Халх голын хөндий Дорнод Дарьгангын тал нутгаар +11….+17 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул Тэрэлж голын хөндийгөөр +17….+21градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+31 градус, бусад нутгаар +21..+26 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: 20,24,25-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий болон Дорнод Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7…-12 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсгээр -3…+4 градус, бусад нутгаар -4…-8 градус хүйтэн хоносон байна.
Cалхи: 24-нд ихэнх нутгаар, 20-25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 9-14 метр, зарим газраар секундэд 19-25 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: 20-нд 0.0 мм тунадас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 24, 25-нд түр зуур секундэд 18-21 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурав. 20,21-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -11…-14 градус, өдөртөө +1…+3 градус орчим, 26-нд дулаарч шөнөдөө +6 градус орчим, өдөртөө +22…+23 градус, бусад хугацаанд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус, бусад хэсгээр -1…+1 градус, өдөртөө +15…+17 градус байлаа.
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2020 оны 04 сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 сарын 27-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй.
Салхи: Ихэнх хугацаанд 4-7м/с, түр зуур 23м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга IV/24-ний өдөр 02023 м/с хүрсэн.
Үзэгдэл: IV/20-нд Хяруу, IV/20-нд Аадар цас, IV/20-нд Орон шуурга, IV/21,24,25-нд Шороон шуурга, IV/23-нд Утаа, IV/24-нд Хүчтэй салхи тус тус ажиглагдсан.
Агаарын температурын хамгийн их утга:
04 сарын 26-нд 22.9 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга:
04 сарын 21,22-нд -17.6 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга:
04 сарын 26-нд 38.4 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга:
04 сарын 22-нд -17.8 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга:
IV/24-ний өдөр 8000 -BLDU
METAR-ын тоо: 305
2020 оны 4 дүгээр сарын 27- 05 дугаар 04-н хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 30, 1, 2-ны өдрүүдэд үүлшиж уулаараа ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: гол төлөв баруунаас 6-9м/с. 30, 1, 2-ны өдрүүдэд 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 3-5 градус дулаан, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 1,2-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлээс 2-5 м/с, 30, 1-ний өдрүүдэд түр зуур 10-12 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. 5 дугаар сарын 2-ноос сэрүүснэ.
Нислэгт аюултай үзэгдэл: 30, 1-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: 27, 30, 4-нд баруун, баруун өмнөөс 8-11м/с, 28, 29,1-нд баруун, баруун өмнөөс 6-9м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 27-30, 4-нд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус, бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байх төлөвтэй.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 30-наас 1-ний шөнө, 01-ний өдөр үүлшиж бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: 27, 28, 29, 30-нд Баруун өмнөөс 6-9м/с, 01, 03, 04-нд Баруун хойноос 9-12м/с, түр зуур 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.
Температур: Хугацааны эхээр дулаарч шөнөдөө 3-5 градус дулаан, өдөртөө 23-25 градус дулаан, 01-нээс бага зэрэг сэрүүсч шөнөдөө 0-3 градус дулаан, өдөртөө 21-23 градус дулаан байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 01-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 01-нд үүлэрхэг. Бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Нийт хугацаанд баруунаас 5-8м/с.
Температур: 27-30-нд шөнөдөө 01-03 градус, өдөртөө 20-22 градус дулаан. 01-нээс сэрүүрч шөнөдөө 02-04 градус хүйтэн, өдөртөө 14-17 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 03-нд хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2, 3-нд Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 7-10 м/с.
Температур: шөнөдөө 4-6 градус, өдөртөө халж 20-22 градус дулаан байна. 1-ээс бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5 сарын 2, 3-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28, 29-нд үүлшинэ, бороо орохгүй. 2, 3-нд үүлэрхэг, 3-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 5 сарын 1, 3-нд баруун хойноос 8-11м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-7м/с.
Агаарын температур: шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан, 2-ноос сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-17 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 1, 3-нд сул хүчтэй сэгсрэлт, 3-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 1-нд үүлэрхэг хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: 1, 2-нд баруунаас 4-7м/с, бусад хугацаанд баруун 7-10м/с, үе үе 14-16м/с хүрч ширүүсэн явган шороон шуурга шуурна.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 6-8 градус, өдөртөө 25-27 градус дулаан. байх бол 1-нээс бага зэрэг сэрүүсч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнхи хугацаанд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2, 3-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с байна. 30, 1-нд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 27-29 градус дулаан, 28, 1-нд өдөртөө бага зэрэг сэрүүсч 21-23 градус дулаан, 2-ноос дахин сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30, 1-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2, 3-нд Үүлэрхэг. 3-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 2-нд баруун өмнөөс 7-10м/с. Бусад хугацаанд барууны баруун хойноос 5-8 м/с.
Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 7-9 градус, өдөртөө халж 23-25 градус дулаан, хугацааны сүүлээр шөнөдөө 4-6 градус , өдөртөө 14-16 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 2-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28-наас 29-нд, 2-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: 30-нд баруун өмнөөс 12-15м/с, бусад хугацаанд 7-10м/с.
Температур: 27, 30-нд шөнөдөө 7-9 градус, өдөртөө 26-28 градус дулаан, бусад хугацаанд өмнөх өдрүүдээс бага зэрэг сэрүүсч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 29, 5 дугаар сарын 2-нд дунд хүчтэй мөстөлт, сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 28, 29, 5 сарын 1-нд үүлшинэ, бороо орохгүй. 2, 3-нд үүлэрхэг бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 27, 29-нд баруунаас 7-10 м/с. 28, 5 сарын 1, 2-нд зүүн хойноос 8-11 м/с, 30, 5 сарын 3-нд баруун хойноос 10-13 м/с. 28, 30, 5 сарны 3-нд зарим үед түр зуур 15-17 м/с хүрч ширүүснэ.
Температур: 27, 30, 5 сарын 1-нд шөнөдөө 5-7 градус, өдөртөө халж 27-29 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 28,30, 5 сарны 3-нд дунд хүчтэй сэгсрэлт, 5 сарын 2,3-нд үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2, 3-нд үүлшиж, хур тунадас орно. Бусад хугацаандаа солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нийт хугацаанд ихэвчлэн 5-8 м/с. 30, 2-нд түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 7-9 градус дулаан, өдөртөө 30,1-нд 27-29 градус дулаан бусад хугацаанд 20-22 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Нийт хугацаандаа дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 11-14м/с.
Температур: 27, 28, 01-нд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна, бусад хугацаанд шөнөдөө 4-6 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 2-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос секундэд 6-9 м/с. 2-нд баруун хойноос 11-13 м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 27-29 градус дулаан. 3-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 2-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнөөс 7-10м/с.
Температур: 27-01-нд шөнөдөө 08-10 градус, өдөртөө 29-31 градус дулаан. 02-ноос сэрүүсч шөнөдөө 05-07 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.
“Тавантолгой” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнөөс 7-10м/с.
Температур: 27-01-нд шөнөдөө 08-10 градус, өдөртөө 29-31 градус дулаан. 02-ноос сэрүүсч шөнөдөө 05-07 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнөөс 7-10м/с.
Температур: 27-01-нд шөнөдөө 08-10 градус, өдөртөө 29-31 градус дулаан. 02-ноос сэрүүсч шөнөдөө 05-07 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.
“Улаанбаатар хотын шинэ” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2,4-нд ялимгүй бороо орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: 27,30,2-4-нд баруун хойноос 10-13м/с, зарим үед 15-17 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 7-10м/с.
Температур: Хугацааны эхээр дулаарч, шөнөдөө 7-10 градус, өдөртөө 22-25 градус, бусад хугацаанд шөнөдөө 4-7 градус, өдөртөө 18-21 градус, хугацааны сүүлчээр сэрүүсч, шөнөдөө 1-4 градус, өдөртөө 9-12 градус дулаан байх төлөвтэй байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаандаа дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй. 2-4-нд сул хүчтэй мөстөлтэй.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2020.04.20
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2020.04.27-05.04
Үзэгдэл: 28-29-нд Чойбалсан, 30-нд Өлгий, Доной, 1-нд Өлгий, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, 2-нд Өлгий, Алтай, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 3-нд Алтай, Баянхонгор, Булган, Арвайхээр, Өндөрхаан, Баруун-Урт нисэх буудал орчимд үүлшинэ. Бороо орно. Зарим нисэх буудлаар хур тунадас орно.
Салхи: 27-нд Ховдод баруун өмнөөс 8-11м/с, Мөрөнд баруунаас 7-10м/с, 30-нд Ховдод баруун өмнөөс, Мөрөнд баруунаас, Чингис хаанд баруун хойноос 8-11м/с, Чойбалсанд баруун өмнөөс 12-15м/с, 1-нд Баянхонгорт баруун хойноос, 2-нд Чингис хаан, Гурвансайханд баруун хойноос 8-11м/с, 3-нд Баянхонгорт баруун хойноос 10-13м/с, 4-нд Ховдод баруун өмнөөс 8-11м/с. Ихэнх хугацаанд Мандалговьд баруун хойноос 11-14м/с, Алтай, Чойбалсанд баруунаас, Ханбумбат, Тавантолгой, Овоотод баруун өмнөөс 7-10м/с, 30-нд Өлгий, Дэглий цагаан, 1-нд Өлгий, Дэглий цагаан, Баянхонгорт, Булган, 2-нд Өлгий, 3-нд Баянхонгор зарим үед түр зуур 13-15м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Температур: Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Алтай, Чингис хаан нисэх буудалд шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус дулаан, Ховд, Баянхонгор, Арвайхээр, Мөрөн, Булган, Улаанбаатар хотын шинэ нисэх буудал, Зүүн болон говийн аймгуудын нисэх буудлуудад шөнөдөө 5-10 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
1-ээс Ховд, Доной, Тосонцэнгэлд, Алтай, Мөрөн, Арвайхээр, Чойбалсан, 2-оос Баянхонгор, Булган, Чингис хаан, 3-нд Гурвансайханд бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 01-нд Мөрөн, Булган, 02-нд Булган, Чингис хаан, Цэцэрлэг, Арвайхээр нисэх буудлуудад үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт, 29-нд Чойбалсан, 03-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Ховд нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.