2020 оны 4 дүгээр сарын 20
– Канад Улсын Porter Airlines Канадын цалингийн нөхөн олговрын хөтөлбөрөөс санхүүжилт авахаар болжээ. Уг агаарын тээвэрлэгч 6 дугаар сар хүртэл бүх агаарын хөлгөө газардуулсан бөгөөд 1500 гаруй ажилчид нь түр чөлөөтэй байгаа ажээ. Канад Улсын Цалингийн нөхөн олговрын хөтөлбөр 4 дүгээр сарын 11-ний өдөр хуульчлагдсан бөгөөд холбогдох компанийн 12 долоо хоногийн цалингийн 75%-ийг олгох юм ба ажилчин тус бүрт долоо хоногийн 847 канад доллар олгох юм байна. Канад Улсын Porter Airlines Канадын цалингийн нөхөн олговрын хөтөлбөр нь 71 тэрбум канад доллар бөгөөд 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 15%, 4, 5 дугаар саруудад өмнөх оны мөн үеэс орлогын 30%-ийн алдагдалтай компаниуд хамрагдах боломжтой юм байна.
ӨРГӨН БИЕТ АГААРЫН ХӨЛГИЙН АШИГЛАЛТ БУУРАВ
Коронавируст цар тахал дэлхий даяар тархсантай холбогдуулан зорчигчдын эрэлт богино хугацаанд сэргэхгүй нь тодорхой болсон бөгөөд мөнгөн урсгал буурсантай холбогдуулан зардлыг ихээхэн хэмжээгээр бууруулах шаардлагатай байгаа тул агаарын тээвэрлэгчид хуучин, шатахуун зарцуулалт ихтэй агаарын хөлгийн ашиглалтыг зогсоож эхлээд байна. Airbus компани нь шинэ агаарын хөлөг нийлүүлэх хугацааг хойшлуулан үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах шаардлагатай байгааг мэдэгдсэн. Боинг компани 4 дүгээр сарын эхээр Вашингтон мужийн Сиэтл дэх гол үйлдвэрүүдээ тодорхойгүй хугацаагаар зогсоохоо зарласан бол Өмнөд Каролина мужийн Хойд Чарлестон хотод байрлах Боинг 787 Dreamliner-ын үйлдвэрлэлээ мөн тодорхойгүй хугацаагаар зогсоосон бөгөөд 2020 оны 4-р сарын 20-ны өдрөөс эхлэн агаарын хөлгийн үйлдвэрлэлээ аажмаар эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
АГААРЫН ТЭЭВРИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ИХ ХОХИРОЛ УЧРУУЛСАН САР
2020 оны 3-р дугаар сарыг агаарын тээврийн түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан саруудын нэг болж байна. ХБНГУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч “Lufthansa” компанийн хувьцааны үнэ Европын бусад агаарын тээврийн компаниудын хямралын өмнөх үеийнхтэй харьцуулахад 61 хувиар буурсан бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн байлгахын тулд төрөөс тусламж, дэмжлэг хүссэн байна. Тус компани 4.35 тэрбум ам.доллараас дээш хөрвөх чадвартай хөрөнгийн нөөцтэй байгаа талаар мэдэгдсэн боловч дээрх мөнгөний тодорхой хэсгийг нислэг цуцлагдсантай холбогдуулан зорчигчдод төлөх өр, төлбөр эзэлж байна. Европын хамгийн их зорчигч тээвэрлэдэг томоохон агаарын тээврийн компани болох Ryanair нь хязгаарлалттай хуваариар нислэг гүйцэтгэж байгаа бөгөөд 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хязгаарлалттай нислэг үйлдэж байгаатай холбогдуулан агаарын хөлгийнхөө 99 хувийг газардуулсан байна. Харин “EasyJet” компанийн хувьд бүх агаарын хөлгөө газардуулаад байгаа бөгөөд 4-р сарын сүүл гэхэд зарим үйл ажиллагаагаа сэргээн гэж найдаж байна.
– Cathay Pacific агаарын тээвэрлэгч компани нь коронавирусын тахлын улмаас дэлхийн агаарын зах зээл “бараг зогссон” цаг үед бэлэн мөнгө хадгалахын тулд АНУ-дахь гурван баазаа хаахаар болж байна. Хонконгийн агаарын тээвэрлэгч нь Нью-Йорк, Сан Франциско, Лос Анжелес дахь баазуудыг “хаахад хэцүү шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэв.
– Чили Улсын LATAM Airlines компани нь коронавирусын тахлын улмаас төлөвлөсөн суудал нийлүүлэлтийн багтаамжийг 95% бууруулж байсныгаа аялал жуулчлалын хязгаарлалт дахин сунгасантай холбогдуулан мөн эрэлтийн хомстлоос шалтгаалан 5 сарыг дуустал сунгав.
– “Катэй Пэсифик” компанийн хувьд нөхцөл байдал үүнээс ч дордож магадгүй.
Хонконг хот дахь тайван бус байдлаас эхлэн гол зах зээл нь болох Хятад Улсад коронавирус дэгдэж улмаар дэлхийн хэмжээнд COVID19 цар тахал болон өрнөсөн сүүлийн нэг жилийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан “Катэй Пэсифик” компани нь туйлын хүнд байдалд ороод байгаа бөгөөд нөхцөл байдал цаашид үүнээс ч дордоно хэмжээн үзэж байгаагаа мэдэгдэв.
COVID19 халдварын тархалт, улам чангатгаж буй зорчих хөдөлгөөний хязгаарлалтын дунд “Катэй Пэсифик” компани нь 2020 оны 3 дугаар сарын байдлаар төлөвлөсөн нислэгийнхээ дөнгөж 10%-ийг гүйцэтгэсэн болохоо 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэв. Хэдий тийм боловч Хонконг хотод суурилсан тус компани ирэх саруудад нөхцөл байдал улам дордож зорчигч тээврийн нислэгийн гүйцэтгэл 1%-д хүрч унана гэж тооцоолж байна.