2020 оны 4 дүгээр сарын 21
2020 оны 4 дүгээр сарын 21: “Юнайтед Эйрлайнс” компани нь 2020 оны эхний улиралд татварын өмнөх урьдчилсан байдлаар 2.1 тэрбум ам.долларын алдагдал, бодит үнэлгээгээр татвар төлөлтийн өмнөх 1 тэрбум долларын алдагдал хүлээх болсноо зарлав. Чикаго хотод суурилсан тус агаарын тээвэрлэгч нь 4-р сарын 20-нд АНУ-ын “Үнэт цаасны болон Биржийн комисс”-т гаргасан мэдүүлэгтээ энэ оны эхний улирлын нийт орлого өнгөрсөн 2019 оны эхний улиралтай харьцуулахад 17% -иар буурсан тухай дурдсан байна.
“Юнайтед Эйрлайнс” компани 4-р сарын 17-ны өдөр “Үнэт цаасны болон Биржийн комисс”-т мөн өгсөн мэдэгдэлдээ “Коронавирусын дэмжлэг, туслалцаа, эдийн засгийн аюулгүй байдлын тухай хууль – (CARES Act)”-ийн дагуу олгогдох зээлд хамрагдах хүсэлт өгсөн болохоо дурдсан. Тээвэрлэгч нь АНУ-ын Сангийн яамнаас 5 хүртэлх жилийн хугацаатай 4.5 тэрбум ам.долларын зээл авахаар хүлээгдэж байна.
Cares Act хууль нь Сангийн яам зорчигч тээврийн компаниудад коронавирусийн тахлын улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхэд зориулан бэлэн мөнгөний чадавхийг бий болгохын үүднээс 25 тэрбум долларын зээл, зээлийн баталгаа болон бусад хөрөнгө оруулалтын боломжоор хангаж байна.
– Их Британийн Засгийн газaр нь “EasyJet” компанид 600 сая фунт стерлинг (748 ам.доллар)-ийн зээл олгосон бөгөөд “Virgin Atlantic” компани мөн үүнтэй ижил хэмжээний арилжааны зээл олгохыг Их Британийн Засгийн газрaас хүссэн байна.