[vc_row][vc_column 0=””][/vc_column][/vc_row][vc_row 0=””][vc_column css_animation=”fadeIn”][vc_media_grid style=”pagination” element_width=”2″ item=”masonryMedia_SlideTop” grid_id=”vc_gid:1522766297702-a78cb91a72361b704805d17caf5f96f9-0″ include=”1099,1100,1101,1102,1103,1104″][/vc_column][/vc_row][vc_row 0=””][vc_column 0=””][vc_column_text 0=””]
Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн Зөвлөх үйлчилгээний нэмэлт гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газарт боллоо.
Гэрээг нэг талаас ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэг, нөгөө талаас Японы “Азуса сэккей, Ориэнтал консалтантс глобал”-ын хамтарсан түншлэлийн төслийн захирал Осаму Харагучи нар үзэглэсэн. Энэ үеэр ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэг Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудал иргэний нисэхийн салбарын том бүтээн байгуулалт гэж онцлоод Монгол Улс газар зүйн давуу байршлаа ашиглан нисэхийн салбарыг шинэ шатанд хөгжүүлэхэд олон улсын нисэх онгоцны шинэ буудал чухал ач холбогдолтой гэлээ.
Харин ноён Осаму Харагучи “Төсөл маань хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Ц.Эрдэнэбилэг даргын хэлсэнчлэн нийслэл хотын нэг өнгө төрх болох шинэ буудлын ач холбогдлыг Японы засгийн газар өндрөөр авч үзэж, дэмждэг. Зөвлөх үйлчилгээний хэсэгт нисэх буудлын барилгын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахаар тусгасан. Энэ хяналтыг бид нэр төртэйгээр гүйцэтгэх болно” гэлээ.
[/vc_column_text][/vc_column][/vc_row]