Улсын онцгой комиссын 18 дугаар хурлаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг БНСУ, ХБНГУ-аас татан авах шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлөг дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын1-ний өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, тавдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Дээрх захиалгат нислэгийг үйлдэх үед Монгол Улсаас гарах гадаад улсын иргэд, гадаад улсад зорчих Монгол Улсын иргэдийг тээвэрлэхийг хязгаарласан ямар нэг шийдвэр, зохицуулалт УОК-оос гараагүй ажээ.