Нийтлэгдсэн 2020-05-04

2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 04-11-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 06, 08-нд үүлэрхэг, бороо орно. 06-нд дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 05-нд зүүн өмнөөс, баруун өмнө тийш эргэж 9-12м/с, 06-нд өмнөөс баруун хойш эргэж 7-10м/с, бусад хугацаанд баруун хойноос 04-нд 5-8м/с, 08, 09-нд 8-11м/с, үе үе 13-15м/с хүрч шуурна, 07, 10-нд 6-9м/с байна.

Температур: 04, 05-нд шөнөдөө 05-07 градус, өдөртөө 24-26 градус дулаан, 06, 08-нд шөнөдөө 00-02 градус, өдөртөө 17-19 градус дулаан, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

5-нд Өлгий, Доной, Тосонцэнгэл, 6-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Баруун-Урт, 7-нд Чойбалсан, 8-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, 9-нд Цэцэрлэг, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт, 5-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, 6-нд Алтай, Ховд, Мөрөн, Булган, 8-нд Мөрөн, Цэцэрлэг, Булган, Чингис хаан, Мандалговь, Өндөрхаан, Чойбалсан, 9-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Мандалговь, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 4-нд Алтай, Баян 5-нд Алтай, Баян болон Мөрөн, 6-нд Баян, Мөрөн, 7-нд Төв, Говь, 8, 9-нд Мөрөн, Төв, Говь болон Дорнод, 10-нд Төв, Говь секторт дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.05.04

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2020 оны 04 сарын 27-ны өдрөөс 2020 оны 05 сарын 04-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд 4-8м/с, түр зуур 17-21м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга V/01-ний өдөр 34021 м/с хүрсэн.

Үзэгдэл: IV/28,29-нд Түймэрийн утаа, V/01,02-нд Гялбаа, V/02-нд Дуу цахилгаан, V/02-нд Аадар бороо, V/02-нд Нөөлөг салхи, V/03-нд Хяруу, V/03-нд Шороон шуурга  тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга:

04 сарын 30-нд 29.1 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга:

05 сарын 03-нд -6.8  градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга:

04 сарын 30-нд  51.0  градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга:

05 сарын 03-нд -8.3 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга:

V/03-нд өдөр 8000м Шороон шуурга

METAR-ын тоо: 298

2020 оны 5 дугаар сарын 04-нөөс 5 дугаар сарын 11-ийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

/ Ихэнх хугацаанд сэрүүн, салхи шуургатай байна/

Хур тунадас: 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, 7, 8-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын зарим газраар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.

Салхи: Салхи 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7,9-нд  говь талын аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6,7-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсч, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй.

ЦУОШГазар

2020 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 05 дугаар сарын 04-ний 08 цаг хүртэлх

цаг агаарын тойм

Тунадас: 28-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 5-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 02-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 03-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 04-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-16.4 мм тунадас орсон байна. Үүнээс хймгийн их нь Хэнтийн Дадалд 16,4 мм, Дорнодын Баян-Уулд 12,0мм, Халх голд 10,0мм, Хэнтэйн Биндэр, Гурванбаян, Жаргалтхаан, Батширээт, Норовлин, Сэлэнгийн Бугант, Булганы Хангал, Дарханы Шаазгайтад 8.0-9.4 мм тунадас орлоо.

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногийн эхний хугацаанд ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, +16…+22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+36 градус, бусад нутгаар +23…+28 градус, 5-р сарын 1-нээс баруун аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар 1-17 градусаар сэрүүсч Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз голын хөндийгөөр +7….+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+31 градус, бусад нутгаар +15..+23 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор -2…+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +14…+21 градус, бусад нутгаар +8…+15 градус, 2-ноос хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10…+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +3…+11  хүйтэн хоносон байна.

Cалхи: ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-26 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 1-нээс 2-нд шилжих шөнө 0.0-0.4 мм бороо орсон байна. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим үедээ секундэд 12-21 метр хүрч шороон шуурга шуурав.  Шөнөдөө 1, 2-нд Яармаг-Сонгины орчмоор +8… +10 градус, бусад хэсгээр +9…+14 градус, бусад хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -2… +2 градус, бусад хэсгээр +2…+9 градус, өдөртөө 1-нд  +9…+11 градус, 4-р сарын 30-нд +27…+29 градус, бусад хугацаанд +20…+26 градус  байлаа.

2020 оны 5 дугаар сарын 4-нөөс 11-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 05,06-нд үүлшиж, Бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 04, 05-нд баруун өмнөөс 15-18м/с. Бусад хугацаанд  7-10м/с.

Температур: шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан, 8-наас дулаарч  хугацаанд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 5-нд үүлшинэ. Бага зэргийн  бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: 5, 6-ны өдрүүдэд баруун хойноос түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлээс 2-5м/с.

Агаарын температур: Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. 6-наас сэрүүснэ.

Нислэгт аюултай үзэгдэл: 5, 6-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

 Үзэгдэл: 6-нд үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд Үүлэрхэг. Хур тунадас орохгүй.

Салхи: 4, 5-нд баруун өмнөөс 9-12м/с, зарим үед түр зуур 13-15м/с. Бусад хугацаанд баруун, баруун хойноос 4-7м/с.

Температур: 6, 7-нд сэрүүсч, шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус, бусад хугацаанд  шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байх төлөвтэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6, 9-нд үүлшиж, түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 4, 5, 6-нд баруун өмнөөс хойш эргэж 6-9м/с, түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 3-5 градус дулаан, өдөртөө 18-20 градус дулаан, 6-7-нд сэрүүсч шөнөдөө 0-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6, 8-нд үүлэрхэг. Бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нийт хугацаанд баруунаас 4-6-ний өдрүүдэд 7-10м/с, бусад хугацаанд 5-8м/с.

Температур: шөнөдөө 2-4 градус, өдөртөө 21-23 градус дулаан, 6,7,8-наас сэрүүсч шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6, 8-нд үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт, 5-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 7, 9, 10-нд үүлшинэ, 7, 9-нд хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 5, 6-нд баруунаас 8-11м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 4-7м/с.

Агаарын температур: 7-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 7-нд сул хүчтэй сэгсрэлт, мөсдөлт ажиглагдана.

“Алтай” нисэх буудал орчимд:

 Үзэгдэл: 6-нд үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 4-нд баруун өмнөөс 10-13м/с. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.

Температур: шөнөдөө 4-6 градус дулаан, өдөртөө 18-20 градус дулаан. 6-наас хүйтэрч шөнөдөө 1-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 4-нд дунд хүчтэй сэгсрэлт, 06-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6, 8-нд үүлэрхэг түр зуурын бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 4, 9, 10-нд баруунаас 4-7м/с, бусад хугацаанд баруун хойноос 7-10м/с, үе үе 16-18м/с хүрч хүрч ширүүсэн явган шороон шуурга шуурна.

Температур:  Хугацааны эхээр шөнөдөө 4-6 градус, өдөртөө 23-25 градус дулаан байх бол 6-наас сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6, 8, 9-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6-наас 7-нд шилжих шөнө үүлшиж бага зэргийн бороо орно. Бусад  хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с байна. 6-8-нд түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 1-3 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. 6-наас сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

 Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6-8-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 7, 9, 10-нд үүлшинэ, 7,9-нд хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй

Салхи: 5, 6-нд баруунаас 8-11м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 4-7м/с.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. 7-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан,

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6-7-нд сул хүчтэй сэгсрэлт, мөсдөлт ажиглагдана.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 7, 9-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

 Салхи: 6-нд өмнөөс, 7, 8-нд баруун хойноос 12-15м/с, бусад хугацаанд 7-10м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан 6-нд дулаарч шөнөдөө 7-9 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

 Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6, 7, 8-нд дунд хүчтэй мөстөлт, сэгсрэлт ажиглагдана.

 “Өндөрхаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 5-7-нд үүлшинэ, Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 4-нд баруун хойноос 5-8 м/с, 5-нд зүүн өмнөөс 8-11 м/с. 6-нд баруун өмнөөс 10-13 м/с. 7-10-нд баруун хойноос түр зуур 14-16 м/с.

Температур: шөнөдөө 5-7 градус, өдөртөө халж 26-28 градус дулаан байна. 7-ноос бага зэрэг сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баруун-Урт” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6, 7-нд үүлшиж, Бороо орно. Бусад хугацаандаа солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нийт хугацаанд ихэвчлэн 7-10 м/с. 6-9-нд  түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ.

Температур:  Хугацааны эхээр шөнөдөө 7-9 градус, өдөртөө 24-26 градус дулаан, бусад 7-оос сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл:  Нийт хугацаандаа дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 11-14 м/с.

Температур: Хугацааны дундуур шөнөдөө 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

“Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6, 7-8-нд бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 4, 5, 8-нд баруун өмнөөс 4-7 м/с, бусад хугацаанд баруун хойноос 11-13 м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус. 7-ноос бага зэрэг сэрүүсч  шөнөдөө 5-7 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6, 7, 8-нд дунд зэргийн хүчтэй мөстөлттэй. 6, 7, 9, 10, 11-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

Үзэгдэл: 6-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 4, 5-нд баруун өмнөөс 5-8м/с, 6-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, бусад хугацаанд хойно баруун хойноосоо 7-10м/с, үе үе 14-16м/с хүрч шуурна.

Температур: 4-6-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан. 7-ноос сэрүүсч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 9-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Тавантолгой” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 4, 5-нд баруун өмнөөс 5-8м/с, 6-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, бусад хугацаанд хойно баруун хойноосоо 7-10м/с, үе үе 14-16м/с хүрч шуурна.

Температур: 4-6-нд шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан. 7-ноос сэрүүсч шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

“Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 4, 5-нд баруун өмнөөс 4-7м/с, 6-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 8-11м/с, бусад хугацаанд хойно баруун хойноосоо 7-10м/с, үе үе 14-16м/с хүрч шуурна.

Температур: 4-6-нд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулаан. 7-ноос сэрүүсч шөнөдөө 5-7 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

“Улаанбаатар хотын шинэ” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 6-нд бага зэргийн бороо, 7-9-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун хойноос 7-10 м/с, 6-нд зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 07-09-нд зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ.

 Температур: Хугацааны эхээр дулаарч, шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан, 06-наас сэрүүсч, шөнөдөө 0-2 градус, өдөртөө 10-12 градус дулаан, хугацааны сүүлчээр дулаарах төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: ихэнх хугацаандаа дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй. 07-09-нд сул хүчтэй мөстөлтэй.

 ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

 2020.05.04

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2020.05.04-05.11

Үзэгдэл: 4-нд Өлгий, 5-нд Өлгий, Дэглий цагаан, 6-нд Ховд, Алтай, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Улаанбаатар хотын шинэ нисэх буудал, Баруун-Урт, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, Овоот, 7-нд Баянхонгор, Арвайхээр, Улаанбаатар хотын шинэ нисэх буудал, Чойбалсан, Баруун-Урт, Гурвансайхан, 8-нд Тосонцэнгэл, Мөрөн, Гурвансайхан, Чингис хаан, Улаанбаатар хотын шинэнисэх буудал,  9-нд Баянхонгор, Доной, Арвайхээр, Улаанбаатар хотын шинэ нисэх буудал, Чойбалсан, 10-нд Баянхонгор,  нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Зарим нисэх буудлуудад түр зуурын бороо орно дуу цахилгаантай.

Салхи: 4-нд Өлгий, Ховд, Алтайд баруун өмнөөс, Өлгийд 15-18м/с, Ховд, Алтайд 10-13м/с, Өндөрхаанд баруун хойноос 5-8 м/с, 5-нд Ховд баруун өмнөөс 10-13м/с,Чингис хаанд баруун өмнөөс баруун хойш эргэж, Баянхонгор, Арвайхээрт баруунаас, Өндөрхаанд зүүн өмнөөс, 8-11м/с, 6-нд Баянхонгор, Арвайхээрт баруунаас 8-11м/с, Чойбалсанд өмнөөс 12-15м/с, Гурвансайхан, Өндөрхаанд баруун өмнөөс 10-13м/с,  7-нд Чойбалсанд өмнөөс 12-15м/с, Гурвансайханд баруун хойноос 10-13м/с, 8-нд Чойбалсанд өмнөөс 12-15м/с, Чингис хаанд баруун хойноос 8-11м/с, 9-нд  Чингис хаан, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, Овоотод баруун хойноос, 10-нд Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, Овоотод баруун хойноос 9-12м/с, Ихэнх хугацаанд Мандалговь нисэх буудалд баруун хойноос 11-14м/с салхитай байна.

4-нд Өлгий, Ховд, Доной,  5-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Баянхонгор, Мөрөн, 6-нд Дэглий цагаан, Доной, Баянхонгор, Мөрөн, Булган, Улаанбаатар хотын шинэ нисэх буудал, Баруун-Урт,  7-нд Мөрөн, Булган, Улаанбаатар хотын шинэ нисэх буудал, Өндөрхаан, Баруун-Урт,  8-нд Мөрөн, Булган, Улаанбаатар хотын шинэ нисэх буудал,  Өндөрхаан, Баруун-Урт, 9-нд Улаанбаатар хотын шинэ нисэх буудал, Өндөрхаан, Баруун-Урт, Ханбумбат, Тавантолгой, Овоот,  10-нд Өндөрхаан, Ханбумбат, Тавантолгой, Овоот нисэх буудлуудад үе үе  14-16м/с хүрч ширүүсч зарим нисэх буудлаар шороон шуурга шуурна.

Температур: Өлгий нисэх буудалд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан, Ховд, Чойбалсан нисэх буудлуудад шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Баруун-Урт, Мандалговь  нисэх буудлуудад шөнөдөө 0-5 градус, өдөртөө 22-27 градус дулаан, Баянхонгор, Алтай, Улаанбаатар хотын шинэ нисэх буудал,  Арвайхээр нисэх буудлуудад шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан,

Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, Овоот нисэх буудлуудад шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус дулаан,

6-нд Доной, Тосонцэнгэл, Мандалговь, 7-нд Доной, Тосонцэнгэл, Баянхонгор, Арвайхээр, Мандалговь, нисэх буудлуудад бага зэрэг сэрүүсэх, 6-нд Чойбалсанд дулаарах төлөвтэй байна.

6-наас Дэглий цагаан, Алтай, Мөрөн, Булган, Чингис хаан, Улаанбаатар хотын шинэ нисэх буудал,  7-ноос Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, Овоот нисэх буудлуудад сэрүүсэх, 8-наас Өлгий, Ховд нисэх буудлуудад дуулаарах төлөвтэй байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5-нд Өлгий, Доной, Тосонцэнгэл, 6-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Чингис хаан, Баруун-Урт, 7-нд Чойбалсан, 8-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, 9-нд Цэцэрлэг, Булган, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт, 5-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, 6-нд Алтай, Ховд, Мөрөн, Булган, 8-нд Мөрөн, Цэцэрлэг, Булган, Чингис хаан, Мандалговь, Өндөрхаан, Чойбалсан, 9-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Мандалговь, Ханбумбат, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper