“КОВИД-19 халдварт цар тахлын халдварын үеийн хамтын ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт ширээний дадлага сургууль өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд боллоо.
КОВИД-19 халдварт цар тахлын хариу арга хэмжээний дадлага сургуулийг энэ сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан хийж буй энэхүү ширээний дасгал сургуулилт нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ирэх Хүмүүнлэгийн тусламжийн агаарын хөлгийг хүлээн авах, ариутгал, халдваргүйтгэл, тусламжийн барааг хүлээн авах, төвлөрүүлэх, хуваарилах ажлыг зохион байгуулахад оролцох байгууллагуудын хамтын ажиллагааг үзүүлэх, дадлага туршлага олж авах, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын “Онцгой байдлын төлөвлөгөө”, “Агаарын тээврийг хялбаршуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг шалгах, мэдлэг туршлага солилцох, дүрэм, журмыг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох гол зорилготой юм.
Дадлага сургуульд Иргэний нисэхийн үндэсний төв, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба, “МИАТ” ТӨХК, Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гадаадын иргэн, харьяатын газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн төлөөлөл оролцлоо.