2020 оны 5 дугаар сарын 7-8
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр коронавирусын халдварыг Нийтийн эрүүл мэндийн онц байдал хэмээн жагсаалтад оруулснаас хойш Хятад Улс хэдийнээ вирусын тархалтыг зогсоож хэвийн амьдралд шилжиж эхлээд байгаа боловч агаарын тээвэрлэгчдийн хувьд цар тахлын нөлөөг мэдэрсээр байна. Хятадын нисэхийн салбарт үзүүлж буй COVID-19 халдварын нөлөө нь дан ганц богино хугацааны зах зээлийн болоод орлогын бууралт биш юм. Коронавирусын цар тахал нь урт хугацаанд даяарчлалын чиг хандлага, хэрэглэгчийн зан үйл, үйлдвэрлэлийн технологид холбогдох 3 томоохон өөрчлөлтөд хүргэнэ. Эдгээр өөрчлөлтүүд нь Хятадын нисэхийн салбарт гүн гүнзгий нөлөөг гарцаагүй үзүүлэх юм. Эхний ээлжинд, олон улсын зах зээлийн зах зээлд томоохон өөрчлөлтийн хандлага ажиглагдаж эхэлсэн бөгөөд даяарчлалын үйл явцад олон туйлт хөгжлийн хандлага эрчимжиж байна. Энэ нь Хятадын нисэхийн салбарыг “Бүс ба Зам” санаачилгад хамаарч буй Ази, Европ, Африкын орнууд руу зах зээлийн сонирхлоо шилжүүлэхэд хүргэнэ. Түүний дараа, цар тахлын айдас нэмэгдэж, зорчиход шаардагдах өндөр зардал болон хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт зэрэг нь Хятад улсад томоохон өөрчлөлтийг бий болгоно. Энэ нь Хятадын хэрэглэгчид бизнесийн болоод аялал зугаалгын зорилгоор зорчих хүсэл багасна гэсэн үг. Илүү олон Хятад иргэд гадаад улсуудад бий болоод буй тодорхойгүй байдал болон эрүүл мэндийн шалтгаанаар олон улсад зорчихоос татгалзахыг хичээнэ. Үүнээс илүү чухал нь, COVID-19 халдвар Хятадын эдийн засагт хэдийнээ сөргөөр нөлөөлж эхэлсэн бөгөөд иргэд аялахад зарцуулах зардлаа багасгаж эхэлнэ. Түүнчлэн, вакцин хэрэглээнд нэвтрэх хүртэл Хятадын нисэхийн салбар дахь бүхий л компаниуд нисэх буудал болон агаарын хөлгүүдийг халдваргүйжүүлэхэд зориулж илүү их хөрөнгө зарцуулна. Ингэснээр нислэгийн тасалбарын үнэ өсч Хятадын хэрэглэгчдийн аялал хийх шийдвэр гаргалтад илүү дарамт учруулна. Үүнээс гадна, Хятадын нисэхийн ложистикийн асуудал урьд өмнө байгаагүйгээр их анхаарал татна. Энэ нь үйлдвэрлэлийн технологи эсхүл ханган нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлтийн аль нь байхаас үл хамааран эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чадварыг зохицуулах шуурхай хариу арга хэмжээний чадвар юм. Тэдгээр нь Хятадын үндэсний хөгжлийн стратеги болох “Ложистикийн нэгдсэн тогтолцоо”-г тогтвортой нутагшуулахаас арга хэмжээнд хэрэгжинэ.
Хятадын Засгийн газарт тус улсын нисэхийн салбарт үүсч болох хүндрэлүүдийг давах хэд хэдэн арга зам бий. Хамгийн шулуун арга зам нь мэдээж Хятадын Засгийн газраас Хятадын нисэхийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төрөл бүрийн татвар, өрийг танаж тэдгээрт санхүүгийн дэмжлэг олгох явдал. Нөгөө талаар, хотжилтын үйл явцыг хурдасгаж түүний тээврийн тогтолцоог хүчирхэгжүүлэх нь иргэдийн зорчих дадал зуршлыг өөрчлөх үр дүнтэй.
– Кантас Эйрвэйс(Австрали) –ийн толгой компани болох Кантас групп 2020 оны 6 сарын эцсийн байдлаар бэлэн мөнгөний зарцуулалт 7 хоног тутам 40 сая ам. долларт хүрнэ гэж тооцоолж байна. Коронавирусын цар тахлын улмаас Кантас группын харьяа агаарын тээвэрлэгчид хямралын өмнөх үед гүйцэтгэж байсан дотоодын зорчигч тээврийн үйл ажиллагааныхаа 5 хувийг, олон улсын зорчигч тээврийн үйл ажиллагааныхаа 1 хувийг тус тус гүйцэтгэж байна гэж тус компани 2020 оны 5-р сарын 05-ны өдрийн мэдэгдэлдээ дурджээ. “нийт эрэлтийн хэмжээ нь хямралын өмнөх түвшинд хүрэхэд цаг хугацаа шаардагдана гэж бид таамаглаж байна” хямралын өмнөх үеийн түвшинд ойрын хугацаанд хүрэх боломжгүй “гэж тус компанийн ерөнхий захирал Алан Жойс мэдэгдэлдээ дурджээ. Ажилчдыг түр хугацаанд сул зогсолтод хамруулах, хөрөнгийн болон үйл ажиллагааны “бараг бүх” зардлыг зогсоох, нийлүүлэгчтэй дахин гэрээ хийх зэрэг зардал бууруулах олон арга хэмжээ авч байгаа нь 2020 оны 6 дугаар сарын эцэс гэхэд нийт бэлэн мөнгөний зарцуулалт 7 хоног тутамд 40 сая ам. долларын түвшинд хүрнэ гэж тооцоолж байна.
– Тайвань дахь агаарын тээвэрлэгчид 1.67 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг авахаар боллоо.
COVID-19-ийн тархалт үргэлжлэхийн хэрээр дэлхийн дахинаа халдвар авсан тохиолдол нэмэгдэж байна. Вирусын эсрэг авсан арга хэмжээнүүд нь онцлохуйц байгаа боловч үйлдэгдэж буй нислэгүүдийн дийлэнх нь олон улсын нислэгт хамаарч буй Тайванийн хувьд нисэхийн салбар хүнд байдалд ороод байна.
Үүнтэй холбогдуулан, Тайванийн Тээвэр, Харилцаа холбооны Яам болон Тайванийн Жижиг, Дунд Бизнесийн Зээлийн Батлан даалтын Сан хамтран нисэхийн салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх зээлийг бий болгохоор ажилласан байна. Нийт 1.67 тэрбум ам.доллартай тэнцэх зээлийн баталгааны зөвшөөрлийг “Чайна Эйрлайнс”, “Ива Эйр” компаниуд өөрсдийн харилцан хамаарал бүхий компаниудын хамт, “СТАРЛАКС Эйрлайнс” компаниуд тус тус хүлээн авсан байна.
Зээлийн баталгааг хүлээн авсны дараа агаарын тээвэрлэгчид санхүүжилтийн зээлийг хүлээн авахын тулд андэрврайтэрын банктай зээлийн гэрээ байгуулна. “Чайна Эйрлайнс” “Ива Эйр” компаниуд Тайваний банктай 2 жилийн хугацаанд санхүүжүүлэх тус бүр 671.1 сая ам.долларын туслалцааны зээлийг хүлээн авахаар гэрээ байгуулаад байгаагаа 4 дүгээр сарын 24-нд мэдэгдсэн байна. Тайваний Засгийн газраас зээлийн санхүүжилтийг хэрхэн зарцуулах талаар хатуу дүрэм батлан мөрдүүлж байна. Уг дүрмийн дагуу агаарын тээвэрлэгчид санхүүжилтийг ажилчдын цалин, нисэх буудлын хураамж, шатахуун болон агаарын хөлгийн түрээсийн төлбөр зэрэг үйл ажиллагааны зардлуудаа дарах боломжтой боловч өмнөх он жилүүдийн хүлээгдэж буй өр төлбөр төлөхөд зарцуулж болохгүй. Түүнчлэн, санхүүжилтийг зарцуулах дүрмээс гадна Тайваний Жижиг, Дунд Бизнесийн Зээлийн Батлан даалтын Сангаас нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой нөхцөлүүдийг зээлэнд хавсарган тусгасан байгаа талаар мэдэгдсэн байна.
-Энэтхэгийн хямд өртөгтэй тээвэрлэгчид тус улсын иргэний нисэхийн байгууллага коронавирусын тархалтыг удаашруулах зорилгоор хорио цээрийн хугацааг сунгасантай холбогдуулан дараах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болоод байна. Энэтхэг улсын Иргэний нисэхийн ерөнхий газар 4-р сарын 14-ний өдөр орон нутгийн болон олон улсын хуваарьт нислэгийг 05 сарын 03-ны 23:59 хүртэл түр зогсооно гэж мэдэгджээ. Тэрбээр энэ хязгаарлалтад олон улсын ачаа тээврийн үйлчилгээ болон эрх бүхий байгууллагын “тусгайлан зөвшөөрөгдсөн нислэгүүдэд” хамаарахгүй гэлээ.
262 агаарын хөлөгтэй Индиго агаарын тээвэрлэгч компани 05 сарын 04-нөөс эхлэн үе шаттайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Нислэгийн тийзээ цуцалсан Индиго агаарын тээврийн компанийн зорчигчид зорчигчдийн мэдээллийн дор зээлийн хэлбэрээр нислэгийн захиалгаа хадгалж болно. Энэ зээл нь олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг зээлийг авсан үйлчлүүлэгч эсвэл Индиго агаарын тээврийн компанийн үйлчлүүлэгч тийз захиалж болно
56 агаарын хөлөгтэй Гоэйр агаарын тээвэрлэгч мөн 05-р сарын 03 хүртэл бүх нислэгээ зогсоосон гэж мэдэгдэв.
30 агаарын хөлөгтэй Эйр Эйжия Индия өөрийн албан ёсны твиттер хуудсандаа 05-р сарын 03-ны өдөр хүртэл тийз захиалсан зорчигчид ямар ч зардалгүйгээр нислэг хийхээс өмнө 48 цаг хүртэл ижил маршрутаар 2020 оны 10-р сарын 31-ний дотор нислэгийн хуваариа өөрчилж болно.
Спайс жет агаарын тээвэрлэгч компани нийт 113 агаарын хөлөгтэй бөгөөд 05 сарын 03 хүртэл үйл ажиллагаа түр зогсоосон байна.