Байгууллагын нэр:
Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба
Ажлын байрны нэр:
Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Иргэний нисэхийн тухай хууль болон иргэний нисэхийн багц дүрмийн хүрээнд Иргэний агаарын хөлөг, гэрчилгээжсэн байгууллагуудад нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт тавьж, баримт бичгийн хяналт болон үзлэг шалгалтыг гүйцэтгэн байцаагчийн дүгнэлт гаргах.
Боловсрол:
Дээд
Мэргэжил:
Агаарын хөлгийн ашиглалт эсхүл авионикийн инженер
Мэргэшил:
2-оос доошгүй агаарын хөлгийн маягийн сургалтад хамрагдаж, гэрчилгээжсэн байх,
Туршлага:
Иргэний нисэхийн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, үүнээс 3-аас доошгүй жил агаарын хөлгийг техник үйлчилгээнээс гаргасан байх
Ур чадвар:
- Багаар ажиллах чадвар,
- Баримт бичиг боловсруулах, Компьютерын өргөн хэрэглээний программыг ашиглах,
- Англи хэлийг мэргэжлийн хүрээнд сонсож ойлгох, ярьж, бичиж чаддаг төвшинд эзэмшсэн байх,
- Хувь хүний болон харилцааны соёлыг эзэмшсэн байх, зохион байгуулалт, гүйцэтгэх чадвар,
Жич: 2-оос доошгүй жил агаарын тээвэрлэгчийн дотоод хяналтын нэгжид аудитороор ажиллаж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Дипломын хуулбар,
- Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэхийн хуулбар,
- 2-оос доошгүй агаарын хөлгийн маягийн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар,
- Агаарын хөлгийг Техник үйлчилгээнээс гаргаж байсан нотлох баримт,
- Англи хэлний төвшин тогтоох шалгалт өгч байсан бол нотлох баримт
Материал хүлээн авах:
2020 оны 05 дугаар сарын 18-аас 05 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цаг хүртэл bulgan.a@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1-р шатны шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдож 2-р шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.
Харилцах утас: 71-285043
Сонгон шалгаруулалтын хугацаа:
2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл явагдана.
Жич: Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээхийг анхаарна уу.