Нийтлэгдсэн 2020-05-12

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР /Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга/

Байгууллагын нэр:

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба

Ажлын байрны нэр:

Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Иргэний нисэхийн тухай хууль, ИНД-61, ИНД-63, ИНД-65, ИНД-66, ИНД-67, ИНД-141 дүрмийн хүрээнд иргэний нисэхийн зохицуулалтын болон нисэхийн аюулгүй ажиллагааны мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах. Иргэний нисэхийн Аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах.

Боловсрол:

Иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх эсхүл магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил:

Нислэгийн хөдөлгөөний удирдагч, агаарын хөлгийн инженер, нисгэгч

Мэргэшил:

ИКАО Хавсралт 1-ийн дагуу зохих сургалтад хамрагдсан байх

Туршлага:

Иргэний нисэхийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх. Үүнээс дараах 3-н шаардлагын аль нэгийг хангасан байвал зохино.

  • Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчаар 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын бодлогын газарт 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Иргэний нисэхийн салбарын байгууллагад удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Дипломын хуулбар
  • Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Мэргэжлийн дагуу хамрагдсан сургалтын сертификатын хуулбар
  • Англи хэлний төвшин тогтоох шалгалт өгч байсан бол нотлох баримт
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан байгууллагаас/
  • Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт

Материал хүлээн авах:

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08:00-17:00 цагийн хооронд khulan.t@mcaa.gov.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.

Харилцах утас: 71-285534

Сонгон шалгаруулалтын хуваарь:

Материалын шаардлага хангасан хүмүүст утсаар мэдэгдэн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр сонгон шалгаруулалтад оруулна. Сонгон шалгаруулалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвд зохион байгуулж дараах шалгалтуудыг авна.

  • Эссе бичих
  • Англи хэлний төвшин тогтоох
  • Баримт бичиг боловсруулах чадвар, Компьютерийн өргөн хэрэглээний программыг ашиглах чадвар
  • Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг

2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанд Ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.

Жич: Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээхийг анхаарна уу. 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper