– Иргэний нисэхийн үндэсний төвийн Захиргаа, хүний нөөцийн хэлтэс өнгөрөгч долоо хоногт / 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд/ иргэд, ажилтнуудаас нийт 13 өргөдлийг хүлээн авчээ
– ИНҮТ-ийн даргын тушаалаар шинэ төрлийн короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, 0-12 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэгт 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрээсээ ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлжээ.
-Таны танин мэдэхүйд:
МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЗАЙД НИСЛЭГ ҮЙЛДЭХ
ЗӨВШӨӨРЛИЙГ ХЭРХЭН АВАХ ВЭ
– Хоёр буюу түүнээс дээш улсын агаарын зайд үйлдэх нислэгийг олон улсын нислэг гэнэ. Харин Монгол Улсын агаарын зайд үйлдэх нислэгийг дараах байдлаар ангилдаг:
- Хуваарьт нислэг
- Хуваарьт бус нислэг
Монгол Улсын агаарын зайд зөвхөн Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас олгосон олон улсын нислэг үйлдэх зөвшөөрөлд үндэслэн олон улсын нислэг үйлдэнэ.
ИНЕГ-аас олгосон зөвшөөрлийн дагуу нислэг үйлдэхээс өмнө агаарын тээвэрлэгч нь ENR 1.10 ба ENR 1.11-ийн дагуу Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба болон холбогдох бусад албадуудад нислэгийн төлөвлөгөөгөө ирүүлэх ёстой байдаг. Олон улсын нислэгт олгогдсон зөвшөөрөл нь тухайн нислэг эхлэх цагаас хойш 72 цагийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Харин орон нутгийн нислэгт олгогдсон зөвшөөрөл нь тухайн нислэг эхлэх цагаас хойш 48 цагийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
– Тусгай үүргийн нислэгт олгогдсон зөвшөөрөл нь тухайн нислэг эхлэх цагаас хойш 24 цагийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
– Дамжин өнгөрөх нислэгийн онцгой тохиолдлын буултын үед тухайн нислэгт олгогдсон зөвшөөрөл хүчинтэй байна.
Дээрх заасан хугацааг баримтлаагүй, баримт бичгийн бүрдэлт дутуу эсхүл зөрчилтэй, хугацаа дууссан, хүчингүй болсон тохиолдолд уг нислэгт зөвшөөрөл олгохгүй юм.
-Онцгой үүргийн болон албан захиалгат нислэгийн хүсэлтийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох байгууллагаар дамжуулан ИНЕГ-ын Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба /Иргэний нисэхийн үндэсний төвийн бүтцэд орж байгаа нэгж/ нь хүлээн авдаг.