Нийтлэгдсэн 2020-05-13

ХУВААРЬТ БОЛОН ХУВААРЬТ БУС НИСЛЭГ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ

ХУВААРЬТ БУЮУ ТОГТМОЛ НИСЛЭГ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ
Олон нийтэд нээлттэй зарласан цагийн хуваарийн дагуу тогтмол давтамжтайгаар гүйцэтгэх нислэгийг хуваарьт буюу тогтмол нислэг гэнэ. Олон улсын хуваарьт нислэгийн хүсэлтийг холбогдох “А” маягтын дагуу тухайн нислэг эхлэхээс 45-аас багагүй хоногийн өмнө Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанд ирүүлдэг. Гадаадын агаарын тээвэрлэгч нь маягтыг англи хэл дээр бөглөдөг байна. “А” маягтын дагуу Агаарын тээвэрлэгч нь бүтэн нэр, хаяг, холбогдох утас, агаарын хөлгийн дуудлага, нислэгийн үндсэн болон нөөц агаарын замын тэмдэглэгээ, агаарын хөлгийн маяг, агаарын хөлгийн тоноглол, нислэг үйлдэх өдрүүд гэхчилэн мэдээллүүдийг агуулсан байдаг. /Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авч болох юм. https://ais.mn/files/aip/eAIP/2020-06-18-AIRAC/html/index-mn-MN.html/
Шаардлага хангасан маягтыг хүлээн авч, Монгол Улсын агаарын зайд хуваарьт нислэг үйлдэх зөвшөөрлийг Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба олгоно. Монгол Улсын агаарын зайд цагийн хуваарийн дагуу хуваарьт буюу тогтмол нислэг үйлдэхдээ AFTN, цахим шуудан болон SITA сүлжээгээр олгосон зөвшөөрлийг үндэслэн гүйцэтгэх ба Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба болон холбогдох байгууллагуудад нислэгийн төлөвлөгөө /FPL/-г Нисэхийн мэдээллийн эмхтгэлийн ENR 1.10 болон ENR 1.11-д заасан журмуудын дагуу ирүүлдэг байна. Хэрэв тухайн нислэгт ямар нэгэн шалтгаанаар өөрчлөлт орсон тохиолдолд агаарын тээвэрлэгч нь зөвшөөрөгдсөн, албаны ёсны сүлжээ, цахим шуудангаар Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанд мэдэгдсэн байх ёстой.
ХУВААРЬТ БУС НИСЛЭГ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ
Хуваарьт нислэгээс бусад нислэгийг хуваарьт бус нислэг гэнэ. Агаарын тээвэрлэгчийн урьдчилан ирүүлсэн хүсэлтийн дагуу Нислэгийн урсгал төлөвлөлтийн албан/НУТА/-аас олгосон зөвшөөрлийг үндэслэн хуваарьт бус нислэгийг гүйцэтгэдэг. Олон улсын хуваарьт бус нислэгийн хүсэлтийг мөн холбогдох маягтийн дагуу НУТА-нд ирүүлнэ.
Хуваарьт бус олон улсын ӨНГӨРӨЛТИЙН нислэгийн хүсэлтийг тухайн нислэг эхлэхээс ажлын 2 хоногийн өмнө ирүүлэх ёстой байдаг бол гадаад улсын агаарын хөлөг “Чингис хаан” ОУНБ-д буулт, хөөрөлт үйлдэх тухай хуваарьт бус нислэгийн хүсэлтийг мөн тухайн нислэг эхлэхээс ажлын 2 хоногийн өмнө холбогдох маягтын дагуу Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанд ирүүлнэ. Тусгай үүргийн нислэг, хүмүүнлэгийн тусламжийн нислэг, агаарын хөлөгт дутагдал гарч нислэг үйлдэх боломжгүй болсон үед өөр агаарын хөлгөөр нислэг үйлдэх, зорчигчдийг тээвэрлэх, сэлбэг хүргэх, навигацийн тоног төхөөрөмж болон техникийн шалгах олон улсын өнгөрөлтийн нислэгийн хүсэлтийг мөн холбогдох маягтын дагуу тухайн нислэг эхлэхээс 30 минутын өмнө, буулт хөөрөлтийн нислэгийн хүсэлтийг нислэг эхлэхээс 1 цагийн өмнө Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанд ирүүлдэг байна.
Агаарын тээвэрлэгч нь олон улсын өнгөрөлт болон буулт хөөрөлтийн хуваарьт бус нислэгийн хүсэлтийг тухайн нислэг эхлэхээс ажлын 1 өдрийн өмнө Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанд ирүүлж болно. Энэ тохиолдолд нэмэгдэл төлбөртэйгээр шийдвэрлэгддэг. Нэмэгдэл төлбөр нь 100% байна.
Агаарын тээвэрлэгч нь олон улсын өнгөрөлт болон буулт хөөрөлтийн хуваарьт бус нислэгийн хүсэлтийг тухайн нислэг эхлэхээс 6-аас багагүй цагийн өмнө Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанд ирүүлж болно. Энэ тохиолдолд нэмэгдлийн нэмэгдэл төлбөртэйгээр шийдвэрлэнэ. Нэмэгдлийн нэмэгдэл төлбөр нь 150% байна.
Гадаад улсын онцгой үүргийн болон албан захиалгат өнгөрөлтийн нислэгийн хүсэлтийг тухайн нислэг эхлэхээс ажлын 2 хоногийн өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гадаад улсын агаарын хөлгөөр Онцгой үүргийн нислэг үйлдэх тухай нислэгийн хүсэлтийг Гадаад Харилцааны Яамаар дамжуулан холбогдох “В” маягтын дагуу тухайн нислэг үйлдэхээс ажлын 2 хоногийн өмнө ирүүлэх ёстой. Хэрэв агаарын тээвэрлэгч нь орон нутгийн хуваарьт бус нислэг үйлдэх бол хүсэлтээ тухайн нислэг эхлэхээс 2-оос багагүй цагийн өмнө Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанд ирүүлнэ. Хэт хөнгөн агаарын хөлгөөр орон нутагт нислэг үйлдэх нислэгийн төлөвлөгөөг /шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн/ тухайн нислэг эхлэхээс 2-оос багагүй цагийн өмнө Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба болон Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний нэгжид ирүүлдэг юм.
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper