Мэдээллийн технологи, инновацийн алба (МТИА)-аас нисэхийн аюулгүй ажиллагааны үнэмлэхжүүлэлтийн үйл явцыг бүрэн автоматжуулсан eҮнэмлэх системийг хөгжүүлж, НААХЗА-ны мэргэжилтнүүдтэй хамтран 1 сарын хугацаанд туршилт, сайжруулалтыг хийж дуусган 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өглөө.
еҮнэмлэх систем нь дараах модулиудаас бүрдэнэ:
- Админы модуль (Хэрэглэгчийн менежмент, ажлын урсгалын менежмент, нэвтрэх түвшин);
- Вэб портал (гадны хэрэглэгч болон НААХЗА-ны ажилтнуудын ажиллах хэсэг);
- Үнэмлэхжүүлэлтийн модуль (Нисгэгч, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтан, нисэх багийн гишүүн, НХҮ-ний ажилтнуудын үнэмлэхжүүлэлт);
- Байцаагчийн дүгнэлт;
- Бүртгэлийн модуль (МУ-д бүртгэлтэй бүх агаарын тээвэрлэгч, агаарын хөлөг, навигацийн тоног төхөөрөмж, нислэгийн журам, нисэх буудал, гадаад дотоодын сургалтын байгууллага гэх мэт).
Гадаадын систем үйлдвэрлэгчид дунджаар 250,000 ам доллараар нийлүүлдэг энэхүү системийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хөгжүүлсэн бөгөөд “open platform” учир гэрчилгээжүүлэлтийн модулийг хөгжүүлж нэгтгэснээр нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын цогц систем болох боломжтой юм.