“Би Си Ти” ХХК-иас цар тахлын халдварын үед урьдчилан сэргийлэх ажилд нь дэмжлэг болох үүднээс “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд хүний дулаан болон металл биетийг зайнаас илрүүлэгч хаалга бэлэглэлээ.
Иргэдийн дунд нэрлэж заншсанаар “Бэст компьютерс” компани дэлхийд хяналтын систем болон аюулгүй нэвтрэх шийдлээр тэргүүлдэг “HIKVISION” компанийн энэхүү хяналтын системийг анх удаа манай улсад оруулж ирж, нисэх буудалд суурилуулж байгаа юм.
20 орчим сая төгрөгийн үнэ бүхий энэхүү хяналтын системийг суурилуулснаар зорчигчдын биеийн халууныг зайнаас хэмжиж, цар тахлын халдвараас сэргийлэх боломжтойн зэрэгцээ нисэх буудалд урьдчилан сэргийлэх ажил гүйцэтгэж буй хүмүүсийн ажлын ачааллыг бууруулах ач холбогдолтой.