Байгууллагын нэр: Иргэний нисэхийн үндэсний төв
Ажлын байрны нэр: Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Иргэний нисэхийн салбарт үзүүлэх Аэронавигацийн үйлчилгээг удирдан зохион байгуулах, бодлого, чиглэлийг тодорхойлох, удирдлагад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Магистраас доошгүй боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Нислэгийн хөдөлгөөний удирдлагын инженер, Агаарын навигацийн инженер
Мэргэшил: Аэронавигацийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх
Туршлага: Аэронавигацийн үйлчилгээний чиглэлээр 7-оос доошгүй жил ажилласан байх, үүнээс агаарын навигацийн бодлогын нэгжид 2-оос доошгүй жил ажилласан байх, эсхүл харьяа салбар нэгжид удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Дипломын хуулбар
- Мэргэжлийн үнэмлэхний хуулбар
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификатын хуулбар
- Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгч байсан бол нотлох баримт
- Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан байгууллагаас/
Жич: Өргөдөл гаргагч нь зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газар болон түүний харьяа салбар нэгжийн үндсэн ажилтан байх ба шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг сонгон шалгаруулалтад оруулна.
Материал хүлээн авах хугацаа:
2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08:00-17:00 цагийн хооронд geserbadam.b@mcaa.gov.mn цахим хаягаар материалыг хүлээн авна. Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээх.
Харилцах утас: 71-282062