Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан нисэхийн тамирчид нэгдэн сайн үйлсийн аян өрнүүллээ.
Нисэхийн салбарт ажиллаж буй 34 тамирчин, албан хаагчид нэгдсэн тус аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хороонд амьдран суудаг амьжиргааны түвшин доогуур 10 өрхөд хүнсний тусламж үзүүлж, Буянт- Ухаа 2 хорооллын хүүхдүүдэд гарын бэлэг өгсөн байна.