Нийтлэгдсэн 2020-05-29

“АЛТАЙ” НИСЭХ БУУДАЛ АЙМГИЙНХАА ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН БОЛЖЭЭ

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудал 2019 оны аймгийнхаа Тэргүүний хамт олон болжээ.

Шагналыг Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батжаргал, Засаг даргыг орлогч Ж.Ганбат нарын албаны хүмүүс Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Агаарын тээвэрчдийн өдрөөр гардуулан өгсөн байна.

Өнгөрсөн онд Говь-Алтай аймгийн зорчигчдын тоо 60 хувиар нэмэгдсэн бөгөөд цаашдаа ерөнхий зориулалтын буюу сум хоорондын нислэг үйлдэхээр ажиллаж байгаа тухайгаа “Алтай” нисэх буудлын дарга Д.Батбаяр Тэргүүний хамт олны шагналаа гардах үеэрээ онцолжээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper