Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /KOICA/-аас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулах “Нисэхийн Менежмент” сэдвээр магистрын зэрэг олгох урт хугацааны сургалтад дараах шаардлага хангасан 4 албан хаагчдыг нэр дэвшүүлнэ. Үүнд:
- Суралцах чиглэлээр дор хаяж 2 жил ажилласан байх,
- Нас: 2020 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 40-өөс доош настай байх.
- Эрүүл мэнд:
- Биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд сайн байх.
- Оюуны болон биеийн эрүүл мэнд сайтай хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэр дэвших боломжтой.
- Хүнд өвчтэй хүмүүс нэр дэвших боломжгүй.
- Боловсрол: Бакалаврын зэрэгтэй байх эсхүл ойролцоо түвшний коллеж төгссөн байх.
- Англи хэл: Бичгийн болон ярианы англи хэл сайтай байх. (Англи хэлний албан ёсны шалгалтын оноотой бол давуу тал болно)
- Өмнө KOICA-ын тэтгэлэгээс хасагдсан хүмүүс нэр дэвшихгүй.
- KOICA-ын тэтгэлэгт хөтөлбөр эсхүл БНСУ-ын Засгийн газрын аливаа тэтгэлэгт хамрагдаж байсан хүмүүс нэр дэвшихгүй.
Дээрх шаардлагыг хангасан магистрын сургалтад хамрагдах хүсэлтэй ажилтан нь хавсралт дахь баримт бичгүүдтэй танилцаж холбогдох материалуудыг бүрдүүлэн 2020 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 12.00 цагаас өмнө ИНЕГ-ын Агаарын харилцааны тасгийн 102 тоотод ирүүлнэ үү.
Холбогдох утас: 7128-2209, 7128-2152
Хавсралт баримт бичгүүд: