Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 04, 06, 07-нд үүлэрхэг, түр зуурын бороо орно. Борооны үеэр салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 11-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 02, 07-нд баруун хойноос 9-12м/с, 03-нд баруун өмнөөс 4-7м/с, 04-нд баруун баруун хойноос 5-8м/с, 05-нд баруун өмнөөс 6-9м/с, 06-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с хүрнэ.
Температур: 02-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан, 05, 06-нд дулаарч шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
02-нд Мөрөн, Чингис хаан, Чойбалсан, 03-нд Чойбалсан, 05-нд Өлгий, Дэглий цагаан, 06-нд Мөрөн, Булган, 07-нд Мөрөн, Булган, Чингис хаан, Мандалговь нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт, үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02-нд Төв болон Дорнод, 03-нд Дорнод, 06-нд Алтай, Баян, 07-нд Төв, Говь секторт дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2020.06.02
2020 оны 6 дугаар сарын 02-ноос 6 дугаар сарын 8-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.
/ Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно./
Хур тунадас: 2-нд нутгийн нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: 2-3-нд говь, талын нутгаар, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн боловч, цаашдаа Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.
2020 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 06 дугаар сарын 01-ний 08 цаг хүртэлх
7 хоногийн цаг агаарын тойм
Тунадас: 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.1-44.4 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Түдэвтэйд 44.4 мм, Өвөрхангайн Хархоринд 34.1 орсон байна.
Агаарын хамгийн их температур: 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст өмнөх өдрөөсөө 10-20 градусаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2…+8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +8…+15 градус байв. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарсан байна.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны дунд үеэр сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -8….-2 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгаар +4…+10 градус, бусад нутгаар -2…+4 градус байв. Хугацааны сүүлчээр өмнөх хоногоосоо ихэнх нутгаар +1…+10 градусаар дулаарсан байна.
Cалхи: Хугацааны дунд болон сүүл үеэр ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-18 метр, түр зуур секундэд 20-24 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: 28-29-нд 6.0-7.0 мм бороо орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1…-3 градус, бусад хэсгээр +1…+6 градус, өдөртөө +5…+10 градус байлаа. Бусад хугацаанд бага зэрэг дудаарсан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
2020 оны 05 сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй.
Салхи: Ихэнх хугацаанд 4-9м/с, түр зуур 13-16м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга V/28-ний өдөр 33016м/с хүрсэн.
Үзэгдэл: V/25-нд бороо , 26-нд шүүдэр хяруу, V/29-нд бороо, нойтон цас, V/31-нд бороо, хяруу тус тус ажиглагдсан.
Агаарын температурын хамгийн их утга: 05 сарын 27-нд 27.2 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга: 05 сарын 31-нд -2.9 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 05 сарын 27-нд 53.7 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 05 сарын 31-нд -3.1 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга: 28нд 4000NW SNRA
METAR-ын тоо: 308
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2020 оны 6 дугаар сарын 02-ноос 08-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 05-нд үүлшиж, түр зуурын аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 04, 05-нд баруун өмнөөс 14-16м/с. Бусад хугацаанд баруунаас 7-10м/с.
Температур: шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. 05-наас сэрүүснэ.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2-3–нд, 5,6-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 4-7 м/с. 5-нд баруун хойноос 6-9м/с, түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус, 7-наас сэрүүсч бусад хугацаанд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус, дулаан байна.
Нислэгт аюултай үзэгдэл: 5-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 02, 03, 05, 06, 07-нд үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 02-04-нд баруун хойноос 6-9м/с, 05-07-нд баруун өмнөөс 10-13м/с.
Температур: 06, 07-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус, бусад хугацаанд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байх төлөвтэй.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02-07-нд дунд хүчтэй сэгсрэлт, 07-нд дунд хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 02, 03, 05-нд үүлшиж, дуу цахилгаантай, түр зуурын бороо, 6-7-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 02, 03-нд баруун хойноос 6-9м/с. 5-7-нд баруун хойноос 10-13м/с, зарим үед түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 7-9 градус, өдөртөө 16-18 градус дулаан байх боловч 7-8-нд сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 02, 05-07-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, 07-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 06, 07-нд үүлэрхэг. Бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 02-нд баруунаас 7-10м/с, бусад хугацаанд 6-9м/с.
Температур: 06, 07-нд шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 06, 07-нд үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 02, 03, 06-нд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 04, 05-нд баруун өмнөөс 9-12м/с. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.
Температур: шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан. 07-ноос бага зэрэг сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 11-13 градус дулаан.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 03, 04, 05-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, 03, 06-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 03, 04, 06-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 02, 05, 06-нд 9-12м/с, зарим үед түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун өмнөөс 5-8м/с.
Агаарын температур: 04-нийг хүртэл шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан, 05-наас дулаарч шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байх төлөвтэй байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 01, 02, 05, 06-нд дунд хүчтэй сэгсрэлт, 03, 04, 06-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5-нд үүлшиж түр зуурын бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с.
Температур: шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байх бол 7-нд өдөртөө сэрүүсч, 13-15 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 03, 07-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с байна.
Температур: Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. 05-наас өдөртөө дулаарч 23-25 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 01, 03, 07-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 03, 07-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 02, 03-нд баруун хойноос 8-11м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.
Агаарын температур: Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. 05-наас өдөртөө дулаарч 23-25 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02, 03-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 02, 03-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 02, 03-нд баруун хойноос 10-13м/с, бусад хугацаанд 4-7м/с.
Температур: 02, 03-нд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус, 04, 05-нд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. 6-наас дулаарч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02, 03-нд дунд хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 02, 04-нд үүлшинэ, түр зуурын бороо, 05-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 02-нд баруун хойноос 13-16м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 04, 05-нд баруун өмнөөс 8-11м/с. Бусад хугацаанд баруун хойноос 7-10м/с.
Температур: 02-нд сэрүүсч шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус дулаан, 01, 04, 05-нд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан, 06, 07-нд дулаарч шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02-нд дунд хүчтэй сэгсрэлт, 02, 05-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 02, 04-нд үүлшиж, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Нийт хугацаанд баруунаас 5-8м/с. 02, 03-нд түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус, бусад хугацаанд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02, 03-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 7-10 м/с.
Температур: 05, 06, 07-нд халж шөнөдөө 11-13 градус, өдөртөө 29-31 градус, бусад хугацаанд шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Нийт хугацаанд баруун хойноос 7-10м/с, 01, 02-нд түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан. 08-наас бага зэрэг сэрүүсч шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 08-нд сул хүчтэй мөстөлттэй, дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Нийт хугацаанд баруун хойноос 02, 07-нд 12-15м/с, бусад хугацаанд 7-10м/с байна.
Температур: Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02, 07-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тавантолгой” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Нийт хугацаанд баруун хойноос 02, 07-нд 12-15м/с, бусад хугацаанд 7-10м/с байна.
Температур: Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02, 07-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Нийт хугацаанд баруун хойноос 02, 07-нд 12-15м/с, бусад хугацаанд 7-10м/с байна.
Температур: Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02, 07-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Улаанбаатар хотын шинэ” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Үүлшиж, 02-нд бага зэргийн, 04, 07-нд бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 7-10 м/с, 02, 04, 06, 07-нд зарим үед 15-17м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02-04, 07–нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй, сул мөстөлттэй.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2020.06.02
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2020.06.02-06.08
Үзэгдэл: 2-нд Алтай, Ховд, Доной, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, 3-нд Алтай, Ховд, Доной, Баянхонгор, Булган, Арвайхээр, Чойбалсан, 04-нд Баянхонгор, Өндөрхаан, Баруун-Урт, 5-нд Өлгий, Алтай, Ховд, Доной, Мөрөн, Өндөрхаан, Дэглий цагаан, 06-нд Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Дэглий цагаан, 07-нд Ховд, Доной, Тосонцэнгэл, Булган, Арвайхээр нисэх буудлуудад үүлэрхэг, бороо орно. Зарим газраар дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй. Мандалговьд үүлшинэ. Бороо орохгүй. “Улаанбаатар хотын шинэ” нисэх буудал орчимоор: 02-нд үүлшиж бага зэргийн бороо, 04, 07-нд үүлэрхэг, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй.
Салхи: 2, 3-нд Баянхонгор, Чойбалсанд баруун хойноос 10-13м/с, 4, 5-нд Өлгийд баруун өмнөөс 14-16м/с, Ховд, Алтай, Өндөрхаанд баруун өмнөөс 9-12 м/с, 6, 7-нд Баянхонгор, Донойд баруун хойноос 10-13м/с. Зарим газраар үе үе 16-18м/с хүрч ширүүснэ. Мандалговьд ихэнх хугацаанд баруун хойноос 7-10 м/с. Бусад хугацаанд Өмнөговь, Өндөрхаанд баруун хойноос 7-10 м/с, Мөрөн, Алтай, Чойбалсанд баруунаас 4-7м/с. “Улаанбаатар хотын шинэ” нисэх буудал орчимоор: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 7-10 м/с, 02,04,06-07-нд зарим үед 15-17 м/с хүрч ширүүснэ.
Температур: Өлгий, Дэглий цагаанд шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-23 градус, Ховдод шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Булган, Арвайхээр, Мандалговьд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 18-20 градус дулаан, Мөрөн, Чойбалсанд шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан, Өндөрхаанд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, Овоотод шөнөдөө 12-14 градус, өдөртөө 29-31 градус дулаан, 6-наас сэрүүсч Өлгий, Дэглий цагаанд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус, Ховдод шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус, Доной, Тосонцэнгэл, Алтайд шөнөдөө 1-3 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна. Мөрөнд 7-нд өдөртөө сэрүүсч, 13-15 градус дулаан, Булган, Арвайхээрт 05-наас өдөртөө дулаарч 23-25 градус дулаан байна. Чойбалсанд 6-наас дулаарч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна. Мандалговь, Өндөрхаанд 06, 07-нд дулаарч шөнөдөө 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна. Баруун-Уртад хугацааны эхээр шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус, бусад хугацаанд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна. “Улаанбаатар хотын шинэ” нисэх буудал орчимд: Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан, 29-нөөс сэрүүсч, шөнөдөө 0-2 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 02-нд Төв болон Дорнод, 03-нд Дорнод, 06-нд Алтай, Баян, 07-нд Төв, Говь секторт дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.