Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдэж буй тусгай үүргийн нислэгийн “Чингис хаан” агаарын хөлөг өнөө орой Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардана. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 2020 оны 6 дугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрлөө. Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авч, нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчрах юм.
Нийтлэгдсэн 2020-06-08