Нийтлэгдсэн 2020-06-15

2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-22-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 16, 18 ,20 -нд үүл хөгжиж, түр зуурын дуу цахилгаантай бороо орно, борооны үеэр салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 16, 19-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 4-7м/с, 17-нд хойно баруун хойноос 6-9м/с, 20, 21-нд баруун хойноос 4-7м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 17-нд шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. 18,19 нд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.Бусад хугацаанд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

15-нд Өлгий, Ховд, 16-нд Улаангом, Мөрөн, 17-нд Мөрөн нисэх буудлуудад үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана. 16-нд Мөрөн, 17-нд Мөрөн, Чингис хаан, Өндөрхаан, 18-нд Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15-нд Алтай, Баян, 16, 17-нд Төв, 18-нд Дорнод секторт дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.06.15 

2020 оны 6 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 22-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

/Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, нийт нутгаар халж, нутгийн өмнөд хэсгээр аагим халуун болно/

Хур тунадас: 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн газар, төвийн аймгуудын нутгийн  баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 16-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 36-41 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.06.15

2020 оны 06 дугаар сарын 08-ны 08 цагаас 06 дугаар сарын 15-ны 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.1-40.3 мм орсон байна. Үүнээс хамгийн их нь Сүхбаатарын Онгонд-40.3мм, Дарьгангад-36.6мм, Эрдэнэцагаанд 24.3мм, Түвшинширээд 19.4мм, Наранд 18.2мм, Хэнтийн Оргилд 30.0мм, Баянмөнхөд 22.0мм, Галширт 19.9мм бусад нутгаар 0.1-18.0 мм тунадас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүн байсан боловч хугацааны сүүлээр халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангийн тал нутгаар +29…+35 градус, бусад нутгаар +23…+28 градус хүрч халсан байна.

Агаарын хамгийн бага температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5….+1 градус, говийн бүс нутийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +6…+11 градус, бусад нутгаар +1…+6 градус байв.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говийн бүс нутаг, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 15-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 08, 11-нд 0.0-0.6 мм бага зэргийн бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи 08, 10, 11, 12-нд секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүссэн, бусад хугацаанд секундэд 6-11 метр байв. 8-10-нд сэрүүсч шөнөдөө +4…+9 градус, бусад хугацаанд +8…+12 градус, 11, 12-нд өмнөх өдрөөсөө сэрүүсч өдөртөө +14…+19 градус, бусад хугацаанд +20…+24 градус, 14-нд халж +26…+28 градус байлаа.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2020 оны 06 сарын 08-ны  өдрөөс 2020 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй.

Салхи: Ихэнх хугацаанд 4-9м/с, түр зуур 14-17м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга VI/08-ний өдөр 36017м/с хүрсэн.

Үзэгдэл: VI/08, 12 аадар бороо , VI/12 гялбаа, 09, 11-нд шүүдэр хяруу, VI/12-нд бороо тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга: 06 сарын 14-нд 27.5 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 06 сарын 10-нд -0.9 градус хүйтэн

Хөрсний температурын хамгийн их утга: 06 сарын 14-нд  58.0  градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 06 сарын 10-нд -1.8 градус хүйтэн байв.

Алсын барааны харагдацын бага утга: 10км-с их

METAR-ын тоо: 314

2020 оны 6 дугаар сарын 15-наас 22-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15, 16, 17, 18-нд үүлшиж, бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. бороо орохгүй.

Салхи: 15, 18, 19-нд баруунаас 10-13м/с. Бусад хугацаанд баруунаас 7-10м/с.

Температур: шөнөдөө 10-12градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 16-18нд үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлээс 1-4м/с. 20-нд баруун хойноос 6-10м/с, түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна

Нислэгт аюултай үзэгдэл: 20-нд дунд хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17, 18-нд бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй

Салхи: 17, 18, 21-нд баруун, баруун өмнөөс 5-8м/с, Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температур: Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус дулаан байх төлөвтэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

“Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15, 16, 19, 20-нд үүлэрхэг, түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 15-18-нд, 20-21-нд үдээс хойшдоо баруун хойноос 8-11м/с, зарим үед түр зуур 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 15-18-нд, 20-21-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, мөстөлт ажиглагдана.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15, 16, 17, 19-нд үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нийт хугацаанд баруунаас 4-7м/с.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 15, 16, 18-нд үүлшиж, түр зуурын аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нийт нугацаанд баруунаас 6-9м/с. 15, 16, 18-нд борооны үеэр зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус дулаан.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15, 16, 18-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 22-нд үүлэрхэг,  бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнөөс 7-10м/с.

Агаарын температур: Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 22-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 20, 21-нд үүлшиж түр зуурын бороо орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи:  Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7 м/с, 16, 19-нд баруунаас 6-9 м/с, үе үе 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур:  Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 28-30 градус дулаан байх бол хугацааны сүүлчээр бага зэрэг сэрүүснэ.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 19-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 16, 19-21-нд үүлэрхэг, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс 6-9м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температур: Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 19-21-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 19, 21-нд үүлэрхэг, түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэн хугацаанд баруунаас 6-9 м/с.

Агаарын температур: 18-20-нд халж шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

“Чойбалсан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 20, 21-нд үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи:  20, 21-нд баруун хойноос 8-11м/с, бусад хугацаанд 4-7м/с.

Температур: Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19, 20, 21-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Өндөрхаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17, 19-нд үүлшинэ, түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: 15, 16, 19-нд баруун өмнөөс 8-11м/с. Бусад хугацаанд зүүн хойноос 9-12м/с, 17, 19-нд түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 19-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баруун-Урт” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нийт хугацаанд баруунаас 4-7м/с. 16-нд түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур: шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 16, 21-нд үүлшиж түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 7-10м/с.

Температур: 19, 20-нд халж шөнөдөө 17-19 градус, өдөртөө 33-35 градус, бусад хугацаанд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

“Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 16, 22-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос 6-9м/с.

Температур: 15-17-нд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус, 18-наас халж шөнөдөө 18-20 градус, өдөртөө 33-35 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 22-нд сул хүчтэй мөстөлттэй.

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17-нд хойно баруун хойноос 5-8м/с байна.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

“Тавантолгой” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17-нд хойно баруун хойноос 5-8м/с байна.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

“Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17-нд хойно баруун хойноос 5-8м/с байна.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 15-17 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

“Улаанбаатар хотын шинэ” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. 16, 21-нд дуу цахилгаантай түр зуурын бороо, 17-нд бага зэргийн бороо орно.   

Салхи:  Ихэнх хугацаанд баруунаас 5-8м/с, 17, 19, 20-нд баруун хойш эргэж борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус хүрч хална. 17, 18-нд шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 18-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй, сул мөстөлттэй.

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2020.06.15-06.22

Үзэгдэл: 15-нд Өлгий, Алтай, Доной, Тосонцэнгэл, 16-нд Өлгий, Дэглий цагаан, Алтай, Доной, Тосонцэнгэл, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр, Мандалговь, Гурвансайхан, 17-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Тосонцэнгэл, Өндөрхаан, 18-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Алтай, 19-нд Доной, Тосонцэнгэл, Булган, Арвайхээр, Өндөрхаан, 20-нд Доной, Мөрөн, Булган, Чойбалсан, 21-нд Мөрөн, Булган, Арвайхээр, Чойбалсан, Мандалговь, 22-нд Баянхонгор, Гурвансайхан нисэх буудлуудаар үүлшиж түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Борооны өмнө салхи ширүүснэ. “Улаанбаатар хотын шинэ” нисэх буудал орчимд: 16, 21-нд дуу цахилгаантай түр зуурын бороо, 17-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд Өлгий, Доной, Алтай, Баянхонгор, Өндөрхаан, Мандалговь, Гурвансайхан нисэх буудлуудаар баруун, баруун өмнөөс 7-10м/с, бусад нисэх буудлуудаар 5-8м/с, 20-21-нд Чойбалсан нисэх буудалд 8-11м/с, борооны өмнө түр зуур үе үе 13-15м/с хүрч ширүүснэ. “Улаанбаатар хотын шинэ” нисэх буудал орчимоор:  Ихэнх хугацаанд баруунаас 5-8 м/с, 17, 19, 20-нд баруун хойш эргэж борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температур: Говь болон зүүн аймгуудын нисэх буудлуудаар шөнөдөө 14-16 градус, өдөртөө 31-33 градус, бусад нисэх буудлуудаар шөнөдөө 12-14 градус, өдөртөө 17-19 градус, Өлгий, Алтай, Тосонцэнгэл нисэх буудлуудаар шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. “Улаанбаатар хотын шинэ” нисэх буудал орчимоор: Ихэнх хугацаанд шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус хүрч хална.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15-нд Өлгий, Ховд, 16-нд Дэглий цагаан, Мөрөн, 17-нд Мөрөн нисэх буудлуудад үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана. 16-нд Мөрөн, 17-нд Мөрөн, Чингис хаан, Өндөрхаан, 18-нд Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. “Улаанбаатар хотын шинэ” нисэх буудал орчимоор: 16, 18-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2020.06.15

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper