ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Техник, хангалт навигацийн үйлчилгээний алба, Хан-Уул Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах аврах 030-р ангитай хамтарч ХАБЭА-н гал унтраах тактикийн үзүүлэх дадлага, сургуулилтыг 03 дугаар сарын 21-нд зохион байгууллаа. Энэ удаагийн үзүүлэх дадлага, сургуулилтад НХҮА, ТХНҮА, Оношилгоо хэмжилзүйн лабораторийн нийт ажилтан, албан хаагчдыг хамруулсан бөгөөд гамшиг осол гарсан тохиолдолд цугларалтанд оролцох дадлага хийх, объектын галын үед аврах ажиллагааг хэрхэн гүйцэтгэх, задгай талбайд гал унтраах дадлага хийх зэргээр үзүүлэх сургуулилт хийв. Гамшгийн эсрэг танхимын сургалтыг өнгөрсөн 01 дүгээр сард хийсэн бол энэ удаа ажилтны ажлын байр дээрх дадлагын сургалтыг хийж байгаа нь энэ юм. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн сайдын А/33 тоот тушаалыг хэрэгжүүлэх, ХАБЭА-н тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн тухай хууль, ЗГ-ын 339, 340-р тогтоолыг хэрэгжүүлэх 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах, нийт ажилтны мэдлэгийг хөгжүүлэх нь энэхүү үзүүлэх дадлага сургуулилтын зорилго юм.