Нийтлэгдсэн 2020-07-03

COVID-19 ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН НӨӨЦ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ОУИНБ-ЫН АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТӨВӨӨС ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОУИНБ-аас дэлхий нийтийг хамраад буй COVID-19 цар тахлаас үүдэн нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлтийн талаар судалгаа тогтмол явуулж байгаа бөгөөд хэлэлцэн тохиролцогч улсууддаа тус судалгааны үр дүнг танилцуулах,  нислэгийн хөдөлгөөний менежмент (НХМ)-ийн нөөц төлөвлөгөөний талаар мэдээлэл солилцох зорилгоор Ази-Номхон далайн бүсийн төвөөс тус цахим хурлыг 2 дахь удаагаа зохион байгуулсан.

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан тус цахим хуралд Ази-Номхон далайн бүсийн улс орнууд, Франц, АНУ, IATA, CANSO болон нөөц зохицуулалтын баг (Contingency coordination team)-ын төлөөлөгч нар оролцсон.

ОУИНБ-ын Ази-Номхон далайн бүсийн НХМ/НММ-ийн (ATM/AIM) мэргэжилтэн Shane Sumner хурлыг нээсэн ба нэгдүгээр хурлаар хэлэлцсэн асуудлуудыг товч дурдан, улс орнуудаас хүргүүлсэн судалгааны үр дүнг танилцуулсан. Үүнд:

  • Ази-Номхон далайн бүсийн төвөөс COVID-19 цар тахалтай холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (ANSPs)-ын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон нөөц зохицуулалтын арга хэмжээний талаарх судалгаа явуулсан ба тус судалгаанд 17 улс хариу өгсөн байна. Манай улсын хувьд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ази-Номхон далайн бүсийн төвд судалгааг хүргүүлсэн.
  • Аэродром болон НХМ/агаарын зайн нөөц үйл ажиллагааны талаарх NOTAM мэдээний загварыг танилцуулсан.
  • Ази-Номхон Далайн Бүсийн төвөөс COVID-19 цар тахлаас үүдэн НХМ-д гарч буй мэдээ мэдээллийг хуваалцах зорилгоор хэлэлцэн тохиролцогч улсуудынхаа НХМ-ийг хариуцсан албан тушаалтан болон нөөц зохицуулалтын багийн холбоо барих хүмүүс нэрсийг шинэчлэн, вэб сайтад байршуулсан.

COVID-19 цар тахалтай холбоотойгоор НХМ-ийн одоогийн хүчин чадал, багтаамжийн тухай судалгаанд 12 улс хариу өгсөн байна.

Мөн ОУИНБ-аас COVID-19 цар тахалтай холбоотой шийдвэр гаргагч эрх бүхий байгууллага  нь хэвийн үйл ажиллагаандаа шилжих шийдвэр гаргах бол ANSP-ын бэлэн байдлыг харгалзан үзэх хэрэгтэйг зөвлөсөн. ANSP нь шийдвэр гаргагч эрх бүхий байгууллагад НХМ-ийн одоогийн хүчин чадал, бэлэн байдлын талаар мэдээлэх хэрэгтэй гэж тус судалгааны үр дүнг танилцуулах явцад сануулсан.

IATA-ын ажилтан David Michael COVID-19 цар тахал нь улс орнуудын нислэгт хэрхэн нөлөөлж байгааг тоон үзүүлэлт болон график ашиглан танилцуулсан.

  • Эхний хагас жилд дэлхий дахины нислэгийн тоо 72%-иар буурсан үзүүлэлттэй байна.
  • 5 дугаар сарын байдлаар Ази номхон далайн бүсийн орон нутгийн дотоодын нислэгүүд буцаж сэргэж байна.
  • Урьд өмнө нь тохиолдож байсан хямралууд болох 9 сарын 11-ны үйл явдлын дараа дэлхийн километр тутам дахь зорчигчийн орлого буюу RPK индекс нь 20%-иар, шувууны ханиадны үед 12%-иар тус тус буурч байсан бол COVID-19 цар тахал дэлхий нийтэд тархсаны дараа дэлхийн RPK индекс нь 95%-иар буурсан байна.
  • COVID-19 цар тахлын тодорхойгүй байдлаас шалтгаалаад агаарын тээвэрлэгч байгууллагууд өвлийн улирлын нислэгийн төлөвлөгөөгөө төлөвлөх боломжгүй байна.
  • Зуны улиралд аялал жуулчлал нэмэгдэх төлөвгүй байгаа бөгөөд одоогоор нислэгийн эрэлт байхгүй байна.
  • Хэвийн үед нислэгийн нийт тасалбарын 14% нь тухайн нислэг эхлэх өдрөөс 22 долоо хоногийн өмнө зарагдсан байдаг. Гэтэл COVID-19 цар тахлын улмаас нислэгийн эрэлт огцом багассанаар хол зайны нислэг (long-haul flight)-ийн эрэлт мөн буурч бараг тэгтэй тэнцүү үзүүлэлттэй байна.

Хурлын дүгнэлт:

  • COVID-19 цар тахалтай холбоотой НХМ-ийн үйл ажиллагааг сэргээхэд зориулсан Ази-Номхон далайн бүсийн стратеги загварыг мөрдөж ажиллах.
  • Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд хооронд мэдээлэл солилцож, холбоо харилцаатай байх зэргийг улс орнуудад зөвлөсөн.
  • COVID-19 цар тахалтай холбоотой дараагийн цахим хурлыг зохион байгуулах тухай хэлэлцэн тохиролцогч улсуудынхаа холбогдох албан тушаалтнуудад тухай бүрт нь мэдэгдэнэ гэж Shane Sumner хурлын төгсгөлд дурдсан болно.

АННББЗГ, ИНҮТ-АНҮГ

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper