Нийтлэгдсэн 2020-07-08

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР/Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч/

Байгууллагын нэр:

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба

Ажлын байрны нэр:

Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Иргэний нисэхийн тухай хууль болон иргэний нисэхийн багц дүрмийн хүрээнд Иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн (нислэгийн үйл ажиллагаа) чиглэлийн дагуу дэмжлэг үзүүлэх, хяналт тавих.

Боловсрол:

Дээд боловсролын бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй байх. (Иргэний нисэхийн дээд боловсролтой бол давуу тал болно.)

Мэргэжил:

Агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхтэй Нисгэгч байна.

Мэргэшил:

Монгол Улсад нислэгийн үйл ажиллагаа явуулж буй агаарын хөлгийн хүчин төгөлдөр маягийн зэрэглэлтэй байх.

Туршлага:

  • Иргэний нисэхийн салбарт 8-аас доошгүй жил ажилласан байх.
  • Багтаамж ихтэй агаарын хөлгийн даргаар 5000 цагаас доошгүй цаг ниссэн байх.
  • ОУИНБ /ICAO/-н англи хэлний ур чадварын 4-р түвшний шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Дипломын хуулбар
  • Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Мэргэжлийн дагуу хамрагдсан сургалтын гэрчилгээнүүдийн хуулбар
  • Туршлагад заагдсан баримт материалыг ирүүлэх.
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан байгууллагаас комисст хаягласан байх /

Материал хүлээн авах:

Материалыг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд khatanbuuveibaatar.b@mcaa.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Харилцах утас: 71-285011

Сонгон шалгаруулалтын хуваарь:

Материалын шаардлага хангасан оролцогчдод утсаар мэдэгдэн, сонгон шалгаруулалтыг 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны байранд дараах агуулгын хүрээнд  зохион байгуулна.

  • Эссе бичих
  • Баримт бичиг боловсруулах чадвар, Компьютерийн өргөн хэрэглээний программыг ашиглах чадвар
  • Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг шалгах шалгалт

2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанд Ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.

Жич: Материал ирүүлэхдээ *.pdf өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээхийг анхаарна уу.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper