Монгол Улсад Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК үүсэн байгуулагдсаны түүхт 64 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын иргэний агаарын тээврийн хөгжлийг түүчээлж, олон улсад эх орныхоо иргэний нисэхийн салбарын нүүр царай болон нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажилласаар ирсэн “МИАТ” ТӨХК-ийн үе үеийн удирдлага, ахмад буурлууд, ажилтан, албан хаагчдад түүхэн өдрийн баярын мэнд дэвшүүлье. Олон улсад зорчигч тээврийн үйлчилгээгээ тэлж, нислэгийн сүлжлэлээ өргөжүүлж, үйлчилгээгээ чанаржуулан, олон улс дахь хамтын ажиллагаагаа улам идэвхижүүлж, агаарын хөлгийн засвар, үйлчилгээгээрээ дэлхийд үнэлэгдэх болсон нь та бүхний 64 жилийн хичээл, зүтгэлтэй салшгүй холбоотой билээ. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал удахгүй бүрэн ашиглалтад орж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжил шинэ шатанд хөгжих үйлсэд “МИАТ” ТӨХК үйл ажиллагаагаараа манлайлна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийнхаа нийт ажилтан, албан хаагчдын цаашдын ажил үйлсэд нь өндөр их амжилтыг хүсэн ерөөе.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА
Л.БЯМБАСҮРЭН